“Дулаан техник-2017” олимпиад зохион байгуулагдаж, шагнал гардуулав.
ganbii

“Дулаан техник-2017” олимпиад зохион байгуулагдаж, шагнал гардуулав.

ШУТИС-ийн харъяа ЭХС-ын Дулааны инженерийн салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Дулаан техник, термодинамик-2017" олимпиадыг 2017 оны 4 дүгээр сарын 29-нд амжилттай зохион байгууллаа. Уг олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд 1-р үе шатанд ЭХС-ын ДИ-ийн салбарын дулаан тархалтын онол, техникийн термодинамик хичээлүүдийг судлаж байгаа 1, 2, 3-р курсын нийт давхардсан тоогоор 300 орчим оюутан оролцсон бөгөөд үүнээс эхний 60 оюутан шалгарч, 2-р шатанд оролцох эрхтэй болсон.

            2-р шатны шалгаруулалтад нийт 60 оюутан бүртгүүлэн оролцсоноос Дарханы Технологийн сургуулиас 5, ЭХС-ын ДИС-ын 55 оюутан оролцсон.

Олимпиад зохион байгуулах комисст доктор, профессор Ж.Цэен-Ойдов, доктор, дэд профессор Л.Жаргалхүү, доктор Д.Даваацэрэн, доктор Д.Чимэдсүрэн, ахлах багш А.Түмэнбаяр, ахлах багш Б.Баттөр нар ажиллав.

            Олимпиадад дараах нэр бүхий оюутнууд амжилт гаргасан байна. Үүнд:

            1-р байр. Дуламжав овогтой Энхбаатар

            2-р байр. Батхишиг овогтой Мөнгөн-Очир

            2-р байр. Заанаа овогтой Сайнбаяр

            3-р байр. Сүхбаатар овогтой Тэнгэр

            3-р байр. Адъяабаатар овогтой Мөнх-Эрдэнэ

            Тусгай байр.

        Баяраа овогтой Баттунгалаг

        Лхагвадорж овогтой Нарангэрэл

        Энхбат овогтой Цэндбаяр

        Ганбаатар овогтой Түвшинзаяа

        Эрдэнэцог овогтой Энхсайхан

Шагнал гардуулалт

ЭХС-ийн Дулааны инженерийн салбараас жил бүр уламжлал болгон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог “ДУЛААН ТЕХНИК-2017” олимпиадад шагналт байр эзэлсэн доорх нэр бүхий оюутнуудад ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ДИС-ын эрхлэгч Д.Цэрэндолгор, профессор Ж.Цэен-Ойдов, ахлах багш А.Түмэнбаяр нар  шагнал гардуулж, сурлагын амжилт хүсэн ерөөв.

Олипиадад амжилттай оролцсон бүх оюутнуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилт хүсэн, хаврын улирлын шалгалтандаа амжилт гаргахыг ерөөе.

Зохион байгуулах комисс

ЭХСийн захиргаа,

Дулааны инженерийн салбар