ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн “Сэргээгдэх эрчим хүч” клубын нэрэмжит “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV БАГА ХУРАЛ” боллоо
ganbii

ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн “Сэргээгдэх эрчим хүч” клубын нэрэмжит “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV БАГА ХУРАЛ” боллоо

ШУТИС-Эрчим хүчний сургуулийн “Сэргээгдэх эрчим хүч” клуб нь 2006 онд байгуулагдсан бөгөөд СЭХ мэргэжлээр суралцдаг нийт оюутан, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, онол практикийн мэдлэг, дадал эзэмшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх  зорилгоор жил бүр "Сэргээгдэх эрчим хүчний" клубын нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

            Энэ жилийн ээлжии эрдэм шинжилгээний дөрөвдүгээр бага хурал 2017 оны 4 дугаар сарын 29-ны өдөр амжилттай болж өндөрлөсөн юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн материалууд нь өмнөх жилийн өгүүллүүдтэй харьцуулахад судалгааны ажлын цар хүрээ, тооцоо, хэмжилтийн үр дүнг илүү боловсронгуй болгосон практик ач холбогдолтой байснаараа онцлог давуу талууудтай байсан.

Эрдэм шинжилгээний хуралд: ШУТИС, МУИС, ХААИС, “Хүрээ”МТДС  сургуулиудын оюутан, залуу судлаачидаас бүрдсэн нийт судалгааны 12 илтгэл, 4 бүтээл эцсийн шатны шалгаруулалтанд оролцсон юм.

 

Шилдэг гурван илтгэл, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулж байр эзлүүлснээс:

Илтгэлийн төрөлд:

I байранд: МУИС-ийн ХШУИС-ийн Цаг уур-3 ангийн оюутан Н. Нандинцэцэг-ийн “Монгол улсын их сургуулийн хүлэмжийн хийн ялгаруулалт, түүнийг бууруулах боломж”сэдэвт илтгэл,

II байранд: ХААИС, ИТС, Цахилгаан хангамж-4 ангийн оюутан Д.ОюунбаярСендвичэн дээврийг ашиглаж нарны  коллектор хийж, туршсан дүн” сэдэвт илтгэл,

III байранд: ШУТИС-ийн ЭХС-ийн СЭХ-4 ангийн оюутан Г.Тэлмэн-ийн “Босоо тэнхлэгтэй бага чадлын салхин сэнсний роторын дизайн” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Бүтээлийн төрөлд:

I байранд: Хүрээ МХТДС-СЭХ-4 ангийн оюутан Ц. Балжинням-ийн “Босоо тэнхлэгт салхин турбин” сэдэвт ажил,

II байранд: ШУТИС-ийн ЭХС-ийн СЭХ-4 ангийн оюутан Г.Номин-Эрдэнэ А.Амартүвшин нарын “Хоёрдогч түүхий эд ашиглан хийсэн нарны парабол төвлөрүүлэгчтэй коллекторын хийцийн судалгаа” сэдэвт ажил шалгарлаа.

ЭШБХ-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд :

  • ШУТИС-ийн ЭХС-ийн Док. (Ph.D), Ахлах багш О.Бавуудорж
  • Эрчим Хүчний Яам Сэргээгдэх Эрчим Хүчний хэлтэсийн мэргэжилтэн Г.Үемаа
  •  “Хүрээ” МТДС-ийн СЭХ-ний тэнхимийн багш Ж. Хишигсүрэн нар шүүгчээр ажиллаа.

"Сэргээгдэх Эрчим Хүч" клубын нэрэмжит энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутан залуусдаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Сэргээгдэх Эрчим Хүч клубын тэргүүн Г. Номин-Эрдэнэ

Эрдэм шинжилгээ, технологийн алба

Сэргээгдэх Эрчим Хүч клуб