Монгол-Японы хамтарсан олон улсын уламжлалт 11 дэх удаагийн семинар амжилттай зохион байгуулагдлаа.
ganbii

Монгол-Японы хамтарсан олон улсын уламжлалт 11 дэх удаагийн семинар амжилттай зохион байгуулагдлаа.

“Цахилгаан эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн технологи ба олон улсын стандартчилал“ сэдэвт Монгол-Японы хамтарсан олон улсын уламжлалт 11 дэх удаагийн семинар 2016 оны 8 дугаар сарын 22-оос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус семинарт Монгол талаас ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, Японы талаас Токиогийн Их Сургууль, Кюүшюүгийн Их Сургууль, Токиогийн эрчим хүчний Их Сургууль, Рюүкюү Их Сургууль, Күмамотогийн Их Сургууль, Дошишияа Их Сургууль, Кюүшюүгийн Технологийн Их Сургууль, Ашикагагийн Технологийн Их Сургууль, Японы зүүн төмөр замын компани зэрэг их сургуулиуд болон компаний төлөөлөл болох профессор, багш, инженерүүд оролцлоо.

Энэхүү семинар нь 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамрах хүрээ, оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ.

Энэхүү хурлаар Япон болон Монголын талаас оролцогчид тухайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, шинэ дэвшилтэт технологи, олон улсын стандарт, мөн салбарын тулгамдаж асуудуудын талаар илтгэл тавьж, тухайн асуудал дээр ярилцаж, харилцан санал солилцож, туршлага хуваалцах үндсэн зорилготой юм.

Ирэх жилийн ээлжит семинар Япон улсад зохион байгуулагдах юм.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС дээр хэрэгжиж буй хамтарсан судалгааны “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн зочин профессор Тадахиро ГОДА, Изүми Ушияама, Шиня Оцука нар уг хуралд оролцож, төслийн багийн гишүүдтэй судалгааны ажлын явцтай танилцаж үнэтэй зөвөлгөө өгч цаашид хамтран ажиллах талаар саналаа ярилцлав. Мөн энэ үеэр “ИТДБ”  төсөл хэрэгжүүлэх нэгжтэй уулзаж Япон улсад сурах зэргийн ба зэргийн бус сургалтын талаар харилцан мэдээлэл солилцлоо.