“ДУЛААН ТЕХНИК-2016” Олимпиадын дүн
ganbii

ДУЛААН ТЕХНИК-2016

Олимпиадын дүн

ЭХС-ийн Дулааны инженерийн салбараас жил  бүр уламжлал болгон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд “Дулаан техник”, “Дулаан техник, термодинамик”, “Дулаан тархалтын онол-1 ба 2”, “Техникийн термодинамик-1 ба 2”, “Термодинамик ба дулаан тархалтын онол -1 ба 2”, “Дулаан хүчний төхөөрөмж” зэрэг хичээлүүдийн хүрээнд зохион байгуулдаг  “ДУЛААН ТЕХНИК-2016” олимпиад 2016 оны 04-р сарын 16-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль МТС, ГУУС, ЭХС, Дархан Технологийн сургуулийн мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнууд өрсөлдөн мэдлэг, чадвараа сорьсоноос дараахь нэр бүхий оюутнууд бусдыгаа манлайлан шагналт байруудад шалгарсан дараах нэр бүхий оюутнуудад 2016 оны 04 сарын 20-ны өдөр  ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ДИС-ын эрхлэгч Д.Цэрэндолгор, профессор Ж.Цэен-Ойдов, ахлах багш А.Түмэнбаяр нар  шагнал гардуулав.

1-р байр Б.Амартүвшин /Дархан ТС-ДЦС-4/

2-р байр Д.Хоролбаяр /ЭХС-ҮХДХ-2/

2-р байр Л.Энхзул /ЭХС-ҮХДХ-2/

3-р байр У.Баасанхүү /ЭХС-ДЦС-3/

3-р байр Ц.Мягмарбаяр / Дархан ТС-ДЦС-4/

Тусгай байр Г.Мөнх-Эрдэнэ /ЭХС-ҮХДХ-2/

Тусгай байр Ч.Мягмарбаяр /ГУУС-АМБТ-2/

Тусгай байр А.Баатархүү /ЭХС-ДЦС-2/

Тусгай байр А.Анхцэцэг /ЭХС-ДИБ-1/

Тусгай байр И.Баасанцэрэн /ЭХС-ДПА-3/

Өөрийн мэдлэг, чадвараар тэргүүлэн байр эзэлсэн болон олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ирж буй улирлын шалгалт, шүүлгэндээ амжилт гаргахыг ерөөе.

Зохион байгуулах комисс

ЭХС-ийн захиргаа,

Дулааны инженерийн салбар,

ЭХСОЗ