ШУТИС дээр Багшийн хөгжлийн төв байгуулагдсан холбоотой анхдугаар хуралдаан боллоо
ganbii

ШУТИС дээр Багшийн хөгжлийн төв байгуулагдсан холбоотой

анхдугаар хуралдаан боллоо

2015 оны 12-р сарын 22-ны өдөр БХТ-өөс шинээр байгуулагдсан Багшийн хөгжлийн багуудын багш нартай хурал хийсэн дээр ШУТИС-н Ректор Б.Очирбат, Болосврол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа нар байлцаж өөр өөрсдийн санаа бодлоо багш нартай чөлөөтэй солилцон ярилцав. ШУТИС-н удирдлагууд нэгэн дуугаар БХТ-ийг дэмжин ажиллана, Багшийн хөгжлийн багууд харъяа сургуулийнхаа багш нарын дуу хоолой байж багш нараа хөгжин дэвшихэд нь туслах ажлыг санаачлагатайгаар хийхийг уриаллаа.

Шинэ байгуулагдаж байгаа төв нь багш нарын дунд зохиогддог уламжлалт ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна манай сургуулийн өмнө тулгараад гол асуудал болох ШУТИС-н багш нэг бүрийг хөгжихөд нь удирдлага, зөвөлгөө, мэдээ, мэдээллээр ханган ажиллах эрхэм зорилготой ажээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд багш нарт чиглэгдсэн мэргэжил дээшлүүлэх, хэлний болон сурган заах аргай зүйн сургалтууд, судалгаа шинжилгээ явуулах арга зүй, харилцааны соёл, хүний төлөвшлийн гэх мэт олон талт сургалтуудыг явуулах төлөвлөж байна.

БХТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар бүрэлдэхүүн сургууль, инстиут бүр дээр Багшийн хөгжлийн багууд байгуулагдлаа.

Манай сургуулийн Багшийн хөгжлийн багийн бүрэлдэхүүн:

  1. Б. Загдхорол /ЦТС-ийн дэд проф. док./ ахлагч
  2. Ч.Улам-Оргил/ЦИС-ийн дэд проф. док./ гишүүн
  3. З.Баттогтох /ДИС-ийн дэд проф. док./ гишүүн
  4. П.Бямбацогт/ДИС-ийн дэд проф. док./ гишүүн
  5. Ж. Намдагсамба/ЦИС-ийн ахлах багш, маг./ гишүүн

ШУТИС-н БХТ нь багш нэг бүрийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ тодотгон хэлж байлаа. Үүний тулд багш нар өөрсдийн санаа бодлоо, ажлын байран дээрээ сурч хөгжих ямар хүсэл, төлөвлөгөөтэй байгаагаа харъяа сургуулийнхаа БХБ-аар дамжуулан болон өөрийн биеэр ШУТИС-н БХТ-д хандаж болох боломж нээгдлээ.

ШУТИС-н багш гэсэн бренд ойлголтыг бий болгох, багш хүн сэтгэл ханамжтайгаар ажлаа дурлан хийх орчныг бүрдүүлэх, судалгааны ажил хийх арга зүйг зааж өгч багш нэг бүрээ дэмжин ажиллах нь биднй зорилт хэмээн хуралд оролцсон бүх багш нар санал нэгтэйгээр дүгнэн хурал өндөрлөв.

Жич:

1. Дрезден, Кемниц хотуудад өөрөө замын зардалаа даагаад дадлага хийх сонирхолтой багш нар байвал док /ScD/ Т.Уранчимэг проф-той холбогдоно уу. /Uranchimeg@must.edu.mn /

2. Дрезден сонирхож байгаа багш доорх хаягаар орж Профессороо олж болно. http://tu-dresden.de/die_tu_dresden/fakultaeten/index_html/document_view?set_language=en 

Мөн дээрх мэдээллийг дэлгэрэнгүйг  Uranchimeg@must.edu.mn , zagdaa1@yahoo.com хаягаар авч болно, эсвэл биечлэн ирж уулзана уу.

ЭХС –ийн Багшийн хөгжлийн баг