Эрчим хүчний сургуулийн 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал болов.
ganbii

Эрчим хүчний сургуулийн 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал болов.

Хүндэтгэлийн хурлыг  нээж  ЭХС-ийн  захирал Ч.Мангалжалав, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн  А.Тлейхан, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын зүйл гардуулаж ажил хөдөлмөрөөрөө  тэргүүлсэн багш ажилчидыг БСШУЯ-ны "Боловсролын тэргүүний ажилтан",  Яамны "Жуух бичиг", ЭХЯ-ны “Эрчим хүчний тэргүүний ажилтан”,  Яамны "Жуух бичиг" зэрэг шагналаар шагнасан юм.

Мөн ОХУ Москва хотын ЭХИС (МЭИ)-ийн гадаад харилцааны албаны дарга А.Е.Тарасов, Новосибирск хотын УТИС-н профессор Русина А.Г,  Хойд хятадын ЦЭХИС-СЭХСургуулийн профессор Yongqian Liu нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн ба хамтран ажиллагч байгууллагууд баярын мэндчилгээ дэвшүүлж шинээр лабораторын бааз бэхжүүлэхэд зориулан 300 орчим сая төгрөгийн хандив, дурсгалын зүйл гардууллаа.