ШУТИС-ийн оюутан зуун буудалт даамын Азийн залуучуудын аврага шалгаруулах тэмцээнээс медаль хүртлээ.
ganbii

ЭХС-ийн Цахилгаан инженерийн салбарын оюутан Цогтбаатарын Сүхбат нь 2013даамын өсвөрийн Азийн аврага тэмцээнээс алтан медаль, 2014 онд Польш улсын Давки хотод болсон зуун буудалт даамын залуучуудын дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2015 онд зохиогдсон зуун буудалт даамын Азийн залуучуудын аврага шалгаруулах тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртлээ.

ЭХС-ийн захиргаанаас Ц.Сүхбатад уралдаан тэмцээнд амжилттай оролцох бүрд нь дэмжиж, шагнал урамшуулалыг үзүүлж ирсэн. Иймд спортын гялалзсан амжилт үзүүлж буй Ц.Сүхбатдаа аз жаргал, амжилт бүхнийг хүсье.