ШУТИС-ийн оюутан Тулааны спортоор Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ
ganbii

Эрчим хүчний сургуулийн захирал Профессор Ч.Мангалжалав, Монголын Кикбоксын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Төмөрчөдөр нар тулааны спортын нэг хэлбэр болох Мутай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн ЭХСургуулийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ангийн оюутан С.Мядагмааг хүлээн авч уулзан баяр хүргэж сурлага, спортын амжилт хүсэв.

Оюутан Мядагмаа 2015 оны Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс өөрийн 60 кг-ын жиндээ хүрэл медаль хүртсэн байна. С.Мядагмаа нь 2009 оноос эхлэн тулааны спортоор хичээллэж байгаа бөгөөд Тайланд, Малайз, БНХАУ-дад зохион байгуулагдсан нийт 12 мэргэжлийн тулаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн манай улсын шилдэг тамирчин юм.

Оюутан Мядагмаа Дэлхийн аварга шалгаруулах болон Азийн наадамд оролцох боломж олгож туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргаа багш нартаа талархал илэрхийллээ. 

                                                  Бэлтгэлийн үеэр

                                                 Тулааны өмнө

                                             Тулааны өмнөх ёсолгоо