Термодинамикийн процессын загварчлал, симуляци хийх программ хангамжийг гардуулах ёслол боллоо
ganbii

.....Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс (ГОУХАН) хэрэгжиж буй  “Эрчим хүчний системийн үр ашиг” төслийн хүрээнд термодинамикийн процессын загварчлал, симуляци хийх программ хангамжийг эрчим хүчний салбарын харъяа үйлдэрүүд болох Чойбалсангийн ДЦС, Эрдэнэтийн ДЦС, ДЦС-3 ТӨХК-дээр хэрэгжүүлэн загварчлал хийж, судалгааны ажил хийгдсэн билээ.

.....Монгол улсын эрчим хүчний салбарт шаардлагатай байгаа шинэ мэргэшлийн чиглэлээр (эрчим хүчний үр ашиг) боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, эрчим хүчний үр ашгийг урт хугацаанд дээшлүүлэхэд хамтран ажиллах зорилгоор  2015 оны 04-р сарын 20-ны өдрийн 15 цагт ГОУХАН, Эрчим Хүчний Яам болон ШУТИС-ЭХС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн 10 000 евро үнэ бүхий термодинамикийн процессын загварчлалын IPSEpro программ хангамжийг ЭХС-д буцалтгүй хэлбэрээр гардуулах ёслол болсон ба уг арга хэмжээнд ЭХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, “Эрчим хүчний системийн үр ашиг” төслийн захирал Б.Валштедт, ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Дулааны инженерийн салбарын эрхлэгч Д.Цэрэндолгор болон төслийн мэргэжилтнүүд, багш нар оролцлоо.