Цахилгаан электроник хөтөлбөр

Цахилгаан электроник хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадвар:

  • Цахилгааны инженерийн үйл ажиллагаанд шаардлагатай онол болон практикийн мэдлэг эзэмшинэ.
  • Цахилгаан хэлхээ, электроник, программчлалын онолын суурь мэдлэгийг инженер технологийн асуудлуудыг мэргэжлийн түвшинд шийдэхэд хэрэглэх.
  • Цахилгаан болон электрон төхөөрөмжийг зохион бүтээх, программчлах, ажиллагаанд оруулах чадвар эзэмшинэ. 
  • Инженер  технологийн  чиглэлийн  аливаа  асуудлыг  өргөн хүрээнд задлан шинжлэх, онолын мэдлэгтэй багаар ажиллах чадвар бүхий цахилгаан, электроник болон техникийн түвшний программчлалын хэл ашиглах ур чадвартай инженер болж төгсөнө.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөртэй.
  • Цахилгаан, электроник болон программ хангамжийн мэдлэгтэй төгсөнө.
  • Эрчим хүчний электроникийн тоног төхөөрөмжийг бие даан зохион бүтээх чадвар эзэмшинэ.
  • Хөрвөх чадвартай.
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй.
  • Ажлын байрны эрэлт ихтэй.
  • Лабораторийн бааз сайтай.

Төгсөгчдөд нээгдэх боломж, ажлын байр:​​​​​​​

  • Эрчим хүчний байгууллагууд,
  • Цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээний компаниудад цахилгааны инженер,
  • Барилгын автоматжуулалт ба хяналтын инженер,
  • Сэргээгдэх эрчим хүчний станцуудад цахилгаан электроникийн инженер,
  • Хүнд ба хөнгөн үйлдвэрүүдэд цахилгааны, электроникийн инженерээр ажиллах,
  • Бусад салбарын цахилгаан, электроник хяналт удирдлагын инженерээр ажиллах,
  • Дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөр дээр ажиллах,
  • Эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн танилцуулга видео:

Холбоос: ЦЭ ТАНИЛЦУУЛГА