Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадвар:

Эрүүл мэндийн салбарын дэвшилтэт техник, технологи бүхий тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, шалгалт тохируулга, төхөөрөмжийн ажиллагааны чанарын үзүүлэлтийн баталгаажилт зэргийг гүйцэтгэх онолын өндөр мэдлэгтэй, дадлага туршлагатай, мэргэжил нэгт нөхдөө манлайлагч, багаар ажиллах чадвартай эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер болж төгсөх юм.

Хөтөлбөрийн давуу тал:

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцсанаар

  • 1996 оноос Монгол улсад анх эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, магдлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцана.
  • Инженерийн цөм мэдлэг, Био-Анагаах ухааны мэдлэгийг хослуулан эзэмшинэ.
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй.
  • Сургалт, судалгаа хийх лабораторийн баазтай.
  • Ажлын байрны эрэлт хэрэгцээ өндөр.
  • БНХАУ-ын Шанхайн ШУТИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөртэй.

Төгсөгчдөд нээгдэх боломж, ажлын байр:

  • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн клиникийн эмнэлгүүдэд болон эмнэлгийн тоног төхөөрөмж ба эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл ханган нийлүүлэх компаниудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр ажиллах боломжтой.
  • Ахисан түвшний (магистр, докторын) сургалтыг дүүргэж тухайн чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд  сургуульд багшлах боломжтой.

Хөтөлбөрийн танилцуулга видео:

Холбоос: ЭТТА ТАНИЛЦУУЛГА