Төслийн лабораторитой танилцах өдөрлөг
Европын Холбооны “Европ-Монголын инженерийн боловсролыг шинэчлэх төсөл 2018 оны 2 сараас ШУТИС, ЭХС-ийн “Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалтын” магистрын хөтөлбөрт хэрэгжиж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд магистрын түвшний 22 хичээлийг хөгжүүлэн электрон хэлбэрт оруулах ба тухайн хөтөлбөрүүдийн чиглэлээр шинэ лаборатори байгуулаад байна.
Үүний нэг нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд Үйлдвэрлэлийн автоматжуулалтын туршилт, судалгааны лаборатори (Үйлдвэрлэлийн робот, хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн лаб) юм. Өнөөдөр энэхүү лаборатори тоног төхөөрөмжөө хүлээн авч суурилуулан танилцуулах өдөрлөг боллоо. Өдөрлөгийн хүрээнд магистр болон төгсөх курсийн оюутнуудаа хүлээн авч шинэ лабораторийн тоног төхөөрөмжөө танилцууллаа
Шинэ лаборатори нь “Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалтын” магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй судлаачид, удирдлагын системийн чиглэлээр судалгаа хийж буй хөгжүүлэгчид судалгаа хийх зорилготой.
Судалгааны чиглэлүүд:
· Үйлдвэрлэлийн робот, роботын гар, манипуляторийн хөгжүүлэлт
· Хяналтын роботууд, роботын инженерчлэл
· Үйлчилгээний робот хөгжүүлэлт, humonoid роботын зам төлөвлөлт
· Тоон сигнал боловсруулалт: Үйлдвэрлэлийн дүрс боловсруулалт, дүрс таних алгоритмууд, дууны сигнал боловсруулалт
· Програмчлагдах логик контроллёрын ахисан шатны програмчлал, хөгжүүлэлтүүд, хяналт удирдлагын систем
Мөн ШУТИС 60 ой энэ жил тохиож буйтай холбоотой судалгаанд суурилсан их сургууль болон хөгжих зорилтын хүрээнд судалгаа, инновацын дэд бүтцээ бүрдүүлэх зорилгоор шинээр “Эрдэм шинжилгээ, технологи инновацын төв” 8-р байрыг барьж,. Ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна. Үйлдвэрлэлийн автоматжуулалтын туршилт, судалгааны лаборатори маань тус төвийн 7 давхарт шинэ байрандаа удахгүй нүүн орох билээ.