ТҮҮХЭН ТОВЧООН
1960 он: БНМАУ-ын Сайд нарын зөвлөл. НТХ-ны тогтоолоор МУИС-д цахилгааны инженерийн ангийг 1960-1961 оны хичээлийн жилээс нээж, элсэлтийг 40 хүнээр авсанаар цахилгааны мэргэжилтэн бэлтгэх эх суурь тавигдсан.
1961 он: МУИС-ийн Инженерийн факультетэд Инженерийн тэнхим байгуулагдсан.
1962 он: МУИС-ийн Политехникийн факультетэд Энергетикийн тэнхим болсон.
1964 он: МУИС-ийн Политехникийн факультетэд Цахилгаан инженерийн тэнхим болсон.
1965 он: Анхны 11 “Цахилгааны инженер”-ийг бэлтгэн төгсгөв.
1969 он: Инженерийн цахилгаан техникийн тэнхим. Үйлдвэр, хотын цахилгаан хангамжийн мэргэжлээр элсэлт авсан.
1984 он: Цахилгаан хангамжийн тэнхим байгуулагдав.
1989 он: Цахилгаан системийн тэнхим байгуулагдав.
1990 он: Цахилгаан станц, цахилгаан шугам сүлжээ ба систем гэсэн хоёр мэргэжлээр элсэлт авсан.
2001 он: ШУТИС байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт явагдаж, профессорын шинэ системд шилжсэнтэй уялдан дараах профессорын багууд байгуулагдав.
- Цахилгаан систем, горим удирдлагын профессорын баг
- Цахилгаан системийн загварчлалын профессорын баг
- Цахилгаан дамжуулалт, хуваарилалтын профессорын баг
- Өндөр хүчдлийн техникийн профессорын баг
2003 он: Эрчим хүчний менежментийн профессорын баг байгуулагдав.
2007 он: Бүтцийн өөрчлөлт явагдсанаар 2 профессорын баг болон нэгдэв.
- Цахилгаан систем, эрчим хүчний удирдлагын профессорын баг
- Цахилгаан хангамж, өндөр хүчдлийн профессорын баг
2014 оны 09-р сарын 01-нээс ШУТИС-д явагдсан бүтэц зохион байгуулалттай уялдуулан дээрх профессорын багууд нэгдэн “ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАР” болон өргөжиж үйл ажиллагаа явуулсаар байна.