ЭХС-ийн багш, ажилтануудын “Эрүүл бие-Саруул ухаан” уриан дор жил бүр зохион байгуулагддаг спортын 4 төрөлт тэмцээн 2022 оны 09-р сарын 24-ний өдөр Хасу Мегаватт ХХК-ий “Эко спорт” цогцолборт болж өндөрлөлөө. Тэмцээнд ЭХС-ийн захиргаа, аж ахуй болон ЭХ-ний инженерийн ахисан түвшний салбарын хамтарсан баг болон 3 салбар, нийт 4 багийн дунд волейбол, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдлаа.
Тэмцээнүүдэд байр эзэлсэн байдлыг үзүүлбэл:
-Эрэгтэй
-Эмэгтэй
Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Цахилгаан техникийн салбарын хамт олон болсон юм.
Багийн нийт дүнгээр ЗАА болон ЭХИАТС хамтарсан баг тэргүүлж “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.
Тэмцээнийг маань зохион байгуулахад жил бүр дэмжлэг үзүүлдэг Хасу Мегаватт ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш болон “Эко спорт” цогцолборын хамт олонд чин сэтгэлийн талархалыг ЭХС-ийн нийт хамт олны зүгээс илэрхийлж байна. Мөн тэмцээнд оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэн эрдэм судлалын ажилд өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье!
Зарлал
ШУТИС- ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ олимпиадын удирдамж
ШУТИС ЭХС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ.
Цахилгаан хангамж мэргэжил Олон улсын магадлан итгэмжлэл ASIIN e.V. болон Европын EUR-ACE байгууллагуудаар бакалавр, магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ сунгууллаа
ЭХС-ийн ЦИС-аас “π тоо”-ны өдөрлөгийг зохион байгууллаа.