СЭХ клубийн товч танилцуулга

Сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр элсэн суралцаж буй оюутнууд болон төгсөгчдийг хамрууулан 2006 оноос одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус мэргэжлийн оюутнуудыг цогцоор дэмжин ажилладаг клуб юм.

2023-2024 оны хичээлийн жилийн ахлагчаар Эрчим хүчний сургуулийн 3-р курсийн оюутан В211020006 Н. Мөнхсаран ажиллаж байна. Нийт идэвхитэн 132 гишүүнтэйгээс:

  • 1-р курсээс 51 оюутан
  • 2-р курсээс 39 оюутан
  • 3-р курсээс 22 оюутан
  • 4-р курсээс 15 оюутан
  • 5-р курсээс 5 оюутан тус тус бүртгэлтэй байдаг бөгөөд үйл ажиллагааны зохион байгуулалтыг 3-р курсийн оюутан залуус хариуцан ажиллаж байна..

Клубийн зорилго

Сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр суралцдаг оюутнууд болон уг чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг албан байгууллага, судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог дээшлүүлэх,  судалгаа шинжилгээний ажлыг дэмжин ажиллах, гишүүдийн хувь хүний хөгжилд анхааран хөгжүүлэх зорилготой.

Үйл ажиллагааны чиглэл

  • Олон нийтэд сэргээгдэх эрчим хүч, түүний ашиглалтын онцлог давуу талыг сурталчилан  таниулах.
  • Байгальд ээлтэй техник технологийн судалгаа явуулах, хурал семинар зохион байгуулах.
  • Сэргээгдэх эрчим хүчний чадварлаг, оюунлаг, төлөвшсөн, хамт олонч, шилдэг инженерүүдийг төрүүлэн гаргах тэдгээрийн хооронд харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжин ажиллах.

2023-2024 онд зохион байгуулсан үйл ажиллагаа

 

  • 2023 оны 9 сарын 07-ны өдөр СЭХ мэргэжлийн нэгдсэн хурал 2-419 тоот өрөөнд болллоо

 

  • Оюунлаг оюутан цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулдаг. 2023 оны 10 сарын 20-нд болсон Оюунлаг оюутан цуврал лекцийн зочин илтгэгчээр ШУТИС-ЭХС-ийн Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн төгсөгч, Service CHINA & MONGOL, VESTAS Asia Pacific компаны Site Manager О.Нямдаваа оролцож "Wind Turbine Generator Operation & Maintenance - Onshore & Offshore" сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Нийт 60 оюутан салбарын багш нар хамрагдсан.

 

  • Оюутнууд танхимд суралцсан онолын мэдлэгийг практик орчинд бататгахын тулд Сэргэлэн сумын нутаг дахь “Салхит”-ын 50МВт-ын салхин цахилгаан станц, “Бөхөг”-ийн 15 МВт-ын нарны цахилгаан станц болон Улаанбаатар хотын нутаг дахь MMS ХХК-ны “MMS green building” зэрэг СЭХ-ний станц, байгууллагуудын үйл ажиллагаатай 2023 оны 10 сарын 06, 2023 оны 10 сарын 13-ны өдрүүдэд очиж танилцлаа. Нийт 50 орчим  оюутан болон багш нар хамрагдсан.

 

  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130–р сургуулийн 12-р ангийн нийт сурагчдад мэргэжилээ сонгоход нь туслах зорилгоор дараах чиглэлүүдээр мэдээлэл өгч, мэргэжлээ сурталчилан ажиллалаа. Сэргээгдэх эрчим хүч мэргэжлийн талаар, Монгол оронд баригдсан нар, салхины станцууд, төсөл хөтөлбөрүүд, ЭХС-ийн оюутан залуусын дунд зохион байгуулагддаг урлаг, спорт, олимпиад, оюутны клубын үйл ажиллагаа, оюутнуудад олгогддог гадаад, дотоодын тэтгэлэг хөтөлбөр гэх мэт мэдээллийг ШСЭХ-ийн салбарын багш нар сурагчдад хүргэсэн.

 

  • БШУЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран жил бүр зохион байгуулдаг залуу эрдэмтэн, судлаачдын оюуны олимп гэж нэрлэгддэг 19 дэх удаагийн “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11-р сарын 11-ны өдөр МУИС-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын "Technology and Basic research session"- салбар хуралдаанд ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Шинэ, Сэргээгдэх Эрчим хүчний салбараас 2 өгүүлэл хэлэлцүүлж оролцлоо. Уг хуралдаанд нийт 10 гаруй өгүүлэл хэлэлцүүлж, хэвлүүлсэнээс С.Даваадорж (Бакалавр оюутан), М.Нүүдэл (Удирдагч багш ) нарын "Design a Solar-hydrogen Hybrid Power System" сэдэвт өгүүлэл "Special Paper" 3-р байр, Э.Баасанханд (Магистр оюутан), Э.Мөнхтуяа, П.Бямбацогт (Удирдагч багш) нарын "Study of Exhaust Air Heat Recovery Systems from Underground Mine Ventilation" сэдэвт өгүүлэл тусгай байр эзэллээ.

 

  • Оюутнуудын урлагийн наадам 2023 оны 11 сарын 16-нд боллоо. Нийт СЭХ мэргэжлийн 40 оюутан оролцлоо.

  • СЭХ-ийг сурталчлан танин мэдүүлж, тус мэргэжлээр суралцах сонирхолтой хүүхдүүдэд мэргэжлийн  чиг баримжаа олгох сурталчилгаа 2023 оны 11 сарын 13-15-ны өдрүүдэд боллоо. Нийт 7 оюутан оролцлоо.

 

  • МУ-ын эрчим хүчний салбарын цаашдын хөгжлийг хурдасгах, эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой, бие даасан, шинэ технологийг нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсгүүрийг дэмжиж, эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилгоор эрчим хүчний засаглалыг сайжруулж цаашлаад эрчим хүчний ухаалаг хэрэглээ, хэмнэлтийг бий болгох, ард иргэдийг мэдлэгжүүлж, шинэ техник технологи инновацыг нэвтрүүлэхэд мэргэжлийн оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой 2023 оны 9 сарын 28, 29-ны өдөр INES volunteer үйл ажиллагаа боллоо. Нийт СЭХ мэргэжлийн 15 оюутан оролцлоо.