Сургалтын лаборатори

Үйлдвэр экологи, Сэргээгдэх эрчим хүчний сургалт судалгааны полигон.

Нар, салхи, усан цахилгаан станцын хичээлүүдэд ашигладаг СЭХ-ний лаборатори (2-624)

Энэхүү лабораторид Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын ангийн оюутнууд “Усан цахилгаан станц”, “Салхин цахилгаан станц, “Нарны цахилгаан станц” гэсэн хичээлүүд дээр туршилт судалгаа хийх боломжтой лаборатори юм.

Уг лабораторид дараах туршилтыг хийх боломжтой. Үүнд:

  1. Усан цэнэгт цахилгаан станцын ажлын горимууд болох усан шахуургын турбо насосны горим, усан цахилгаан станцын турбогенераторын горим, хөдөлгүүрийн хоосон явалтын горимууд, цахилгаан системийн ачааллын графикийг тэгшитгэх, системийн реактив чадлын хэрэглээг зохицуулах аргачлалыг судлах, бага чадлын мини усан цэнэгт станцыг янз бүрийн горимд ажиллуулж, хөдөөгийн аймгуудын хоногийн цахилгаан ачааллыг тэгшитгэх туршилт, тооцоог гүйцэтгэх боломжтой.
  2. Салхины хурд ба чиглэлийг хэмжих, салхины хурдны санамсаргүй шинж чанар, түүний тархалтын хурдны Вейбуллын тархалтын үзүүлэлтүүдийг судлах, салхины зонхилох чиглэлийн тархалтын дэлбээг 0-360о-ын эргэн тойронд судалгаагаар гаргаж, салхин станцыг ажиллуулах чиглэлийг тооцоолох, салхины хурдны хэмжилтээс тухайн бүс нутагт байрлуулах салхин станцын чадал, жилд боловсруулах цахилгаан энергийг тооцоолох боломжтой.
  3. Нарны эрчим хүчний үндсэн үзүүлэлт, тооцооны параметрүүдтэй танилцах, нарны PV элементүүдийн төрөл, хийцүүд, техникийн дэвшлүүдтэй танилцах, АНУ-ын SIEMENS фирмийн SM-55 маркийн PV дэлгэцийн хийц, техникийн үзүүлэлтүүдтэй танилцах, SM-55 маркийн PV дэлгэцийн ачааллын вольт-амперийн хамаарамжийг туршилтаар гаргаж, үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох, харьцуулан дүгнэх боломжтой.

  

Усан цэнэгт цахилгаан станцын горим ажиллагааг судлах PSPP-100 маркийн иж бүрдэл стенд

Салхины энергийн хэрэглээг судлах WIND-200 маркийн иж бүрдэл стенд

Нарны энергийн PV панелийн хэрэглээг судлах SUN-100 маркийн иж бүрдэл стенд

 

Rooftop On-Grid Solar LAB

Нарны цахилгаан системийн лаборатори: ШУТИС-ийн 8-р байрны дээвэр дээр суурилуулсан 15 кВт-ын сүлжээнд холбогдсон нарны цахилгаан систем.

БНХАУ-ын Sungrow компанийн 15 кВт-ын SG15KTL (380-800 B) маркын инвертер, HT Solar компанид үйлдвэрлэсэн HTM330PA-72 маркын, 330 Вт хүчин чадалтай, 1957х992х40 мм хэмжээтэй, нийт 50 ширхэг, олон талс цахиурын (Si-poly, Vmpp=37.52 В, Impp=8.8 А, АҮК-17%) модулийг суурилуулсан

MENU