Оюутны эрдэм шинжилгээний хурал

Эрчим хүчний сургуулийн 65 жилийн ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тухай

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд суралцаж байгаа доктор, магистр болон бакалаврын оюутнуудын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх, олон нийтэд сурталчлах, туршлага солилцох зорилгоор 2008 оноос эхлэн уг хурлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийн хурлыг Эрчим хүчний сургуулийн 65 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж байна. Уг хуралд эрчим хүчний чиглэлээр гадаад, дотоодын хувийн болон улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа бүх түвшний оюутнууд идэвхитэй оролцдог билээ. Эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр манай улсын эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа эрхэлдэг хувийн болон төрийн өмчит компаниуд ивээн тэтгэж ирсэн.

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах хороо

Дарга: ЭХС-ийн захирал доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэ

Эрдэмтэн нарийн бичгийн дарга: доктор (Ph.D) Д.Үлэмж

Бага хурлын нарийн бичгийн дарга: доктор (Ph.D) Б.Түвшинбаяр

Гишүүд: Доктор (Ph.D), дэд профессор Д.Цэрэндолгор

Доктор (Ph.D), дэд профессор Б.Загдхорол

Доктор (Ph.D), дэд профессор Х.Сарангэрэл

Доктор (Ph.D) О.Чимэд

Доктор (Ph.D) Э.Байгаль

Доктор (Ph.D) Ж.Ням

Доктор (Ph.D) Ц.Чингэс

Эрдэм шинжилгээний өгүүллээ илгээх

Зохиогчид бүртгэлийн системд өөрийн бүтээлээ илгээхдээ дараах мэдээллүүдийг мөрдөнө үү. 

  1. Өгүүлэл хүлээн авах огноо
    • 2024 оны 12-р сарын 01-ны өдрөөс 2025 оны 03-р сарын 07
  2. Өгүүлэлд шүүмж хийх хугацаа 
    • 2025 оны 03-р сарын 07-ны өдрөөс 2025 оны 03-р сарын 21
  3. Өгүүлэл тэнцсэн эсэх хариу мэдэгдэл
    • Өгүүлэл нь техникийн болон агуулга, давхардалын шүүмжид тэнцсэн тохиолдолд зохиогчдын цахим шуудангаар хариу мэдэгдэнэ. 
  4. Өгүүллийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих жишиг загвараар хүлээж авна. 
  5. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах үндсэн шаардлага
    • 1-р зохиогч нь эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутан байх
    • 2024-2025 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх
    • Урьд нь хэвлэгдэж нийтлэгдээгүй бүтээл байх
    • Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл, өгүүлэлд эрдэм шинжилгээний судалгаа, практик туршилтын үр дүнг тусгасан байна. Өгүүлэл нь дараах дэс дараалалтай байна. Үүнд:
      1. Хураангуй
      2. Оршил (Судалгааны ажлын ач холбогдол тухайн сэдэв ямар түвшинд онцлог чухал болохыг дурдах мөн судлагдсан байдал, зорилго, өгүүллийн бүтцийг багтаасан байна)
      3. Судалгааны ажлын объектын тухай (судалгааны ажил гүйцэтгэсэн туршилтын объект, системийн тухай мэдээлэл)
      4. Судалгааны ажлын арга зүй (зохиогчийн дэвшүүлж буй шинэлэг санааг тусгасан байна)
      5. Судалгааны ажлын үр дүн (туршилт судалгааны үр дүнг тоон болон чанарын харьцуулалт хийж зураг, схем, хүснэгтээр нотлон тайлбарлан бичих)
      6. Дүгнэлт (судалгааны ажлын ерөнхий дүгнэлт)
      7. Эшлэл (ашигласан эрдэм шинжилгээний өгүүлэл)
    • Судалгааны өгүүлэлдээ сүүийн 10 жилийн дотор судлагдан хэвлэгдсэн гадаад, дотоодын эх сурвалж, эшлэл 12-оос доошгүйг ашиглаж оюуны өмчийн эрхийг хүндэтгэсэн байх
    • Бакалаврын оюутнууд 3 (6 нүүр) хуудас хүртэл, Магистр оюутнууд 4 (8 нүүр) хуудас хүртэл, доктор оюутнууд 5 (10 нүүр) хуудас хүртэл хуудсанд тус тус багтаан бичнэ.
  6. Өгүүлэл илгээх 
    • Доорх холбоосоор эсвэл research.pes@must.edu.mn цахим хаяг руу өгүүллээ мэдүүлнэ үү 
  7. Зохион байгуулагдах огноо
    • 2024 оны 03-р сарын 28, ШУТИС-ийн хичээлийн VIII байрны 12 давхарт Олон улсын хурлын танхим
  8. Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж, easychair- бүртгэл нээх өгүүлэл илгээх заавар, Latex программаар өгүүлэл бичих видео хичээл
  9. Эрчим хүчний сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлуудын эмхэтгэлүүд
MENU