БНСУ-д бүс нутгийн онцлогт тохирсон, аж үйлдвэр- их сургуулиудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, техник технологийн инновац хөгжүүлэлтийг дэмжих зорилго бүхий 17 төв байдаг.
2023 оны 11-р сарын 03-ны өдөр БНСУ-ын Эрчим хүчний аж үйлдвэр – их сургуулийн инновац хөгжүүлэлтийн төв (EUICA- Energy valley industry-university convergence agency)-ийн ерөнхий захирал, дээрх 17 төвүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Мукпу их сургуулийн профессор CHAEJOO MOON болон бусад зочид төлөөлөгчид ШУТИС, Эрчим хүчний сургуульд айлчлан ирж, “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ & УХААЛАГ ТЕХНОЛОГИ” сэдэвтэй хамтарсан семинарыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтарсан семинарт Цахилгаан техникийн салбарын профессор Б.Загдхорол, Доктор (Ph.D), дэд профессор, Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын ахлах багш Г. Мөнгөншагай, Доктор (Ph.D), EIUCA-ын гүйцэтгэх захирал, Kim Young Gon Доктор (Ph.D) нар илтгэл тавьж, хоёр байгууллага өөрсдийн хийж буй судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "EIUCA" болон "ШУТИС-ЭХС" хоёр тал технологийн хөгжүүлэлт, инновац, хамтарсан судалгаа шинжилгээг өргөжүүлэх чиглэлээр дараах хамтын ажиллагааг эхлүүлэхээр ярилцлаа. Үүнд:
Мөн ИНЕГ-ын харьяа 443 кВт нарны цахилгаан систем, Салхит-50МВт салхин цахилгаан станц, Налайх дүүрэгт байрлах Нар-Салхи-Батерей хуримтлуур бүхий станцаар зочилж, тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай танилцлаа.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY