Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөр

Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадвар:

Цахилгаан эрчим хүчний систем, бусад аж үйлдвэр, уул уурхай, газрын тос, барилгын салбарын тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад реле хамгаалалт, системийн автоматик, хяналт удирдлагын автоматжуулсан систем, микропроцессор, микроконтроллерын төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийн ажиллагааг дээшлүүлэх, дүн шинжилгээ, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдэл, программыг боловсронгуй болгох, шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онол, практикийн болон судалгаа, туршилтын өндөр чадвартай инженер болж төгсөх юм.

Хөтөлбөрийн давуу тал:

Реле хамгаалалт, автоматик, хяналт удирдлагын систем, хэмжилт мэдээллийн тоон техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх онолын өндөр мэдлэгийг эзэмшинэ.

Асуудлыг төлөвлөх, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, микропроцессор, микроконтроллер, программчлалын хэл, IoT-ын мэдлэгтэй болно.

Орчин үеийн сургалт судалгааны лабораториуд, лицензтэй программ хангамжуудтай сургалтын орчинд суралцана.

Төгсөгчдөд нээгдэх боломж, ажлын байр:

  • Ухаалаг удирдлагын систем, автоматжуулалт, реле хамгаалалт автоматикийн инженер, хэмжилт мэдээллийн системийн инженер, эрчим хүчний системийн программ хангамжийн инженер, диспетчер инженер, үйлдвэрлэлийн технологийн процессын автоматикийн инженерээр олон салбарт хөрвөх чадвартай ажиллана.
  • Судалгаа, төсөл, хөгжүүлэлт хийх, тооцооны инженерээр ажиллах, ахисан түвшинд суралцах боломжтой.

Хөтөлбөрийн танилцуулга видео:

Холбоос: ЦСА танилцуулга

MENU