ШУТИС-ИЙН ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХУРАЛДААНЫГ УГТАЖ ЭРЧИМ ХҮЧ ИНЖЕНЕРИНГ СЭТГҮҮЛИЙН НЭРЭМЖИТ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ, ДУЛААН ТЕХНИК ҮЙЛДВЭР ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
НЭГ:ЗОРИЛГО
ШУТИС-ЭХС, Дулаан техник үйлдвэр экологийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулах профессор, багш судлаачдын эрдэм шинжилгээний хурал нь шинэ техник, технологи, ололт амжилт, тэргүүн туршлагыг ажлын байранд туршин нэвтрүүлэх, судлаач эрдэмтдийн бүтээлийг нийтэд сурталчлах, ШУТИС-ийн Эрдмийн чуулган 2023 эрдэм шинжилгээний хуралд шалгарсан судлаачдын бүтээлийг оролцуулах зорилготой.
ХОЁР: АГУУЛГА
Профессор, багш судлаачдын уг эрдэм шинжилгээний хурал нь судлаачдын сүүлийн үеийн судалгааны ажлыг олон нийтэд сурталчлан таниулах багш судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх зорилготой бөгөөд хуралд тавигдах илтгэлүүд нь сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг няцаасан буюу өөрийн судалгааны ажлын арга зүйг тодорхой тусгасан байх болно.
ГУРАВ. ИЛТГЭЛИЙН БҮРЭН ЭХ НЬ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА.
Өгүүллийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих жишиг загвараар хүлээж авна.
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах үндсэн шаардлага
2022-2023 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх
Урьд нь хэвлэгдэж нийтлэгдээгүй бүтээл байх
-
- Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл, өгүүлэлд эрдэм шинжилгээний судалгаа, практик туршилтын үр дүнг тусгасан байна. Өгүүлэл нь дараах дэс дараалалтай байна. Үүнд:
- Хураангуй
- Оршил (Судалгааны ажлын ач холбогдол тухайн сэдэв ямар түвшинд онцлог чухал болохыг дурдах мөн судлагдсан байдал, зорилго, өгүүллийн бүтцийг багтаасан байна)
- Судалгааны ажлын объектын тухай (судалгааны ажил гүйцэтгэсэн туршилтын объект, системийн тухай мэдээлэл)
- Судалгааны ажлын арга зүй (зохиогчийн дэвшүүлж буй шинэлэг санааг тусгасан байна)
- Судалгааны ажлын үр дүн (туршилт судалгааны үр дүнг тоон болон чанарын харьцуулалт хийж зураг, схем, хүснэгтээр нотлон тайлбарлан бичих)
- Дүгнэлт (судалгааны ажлын ерөнхий дүгнэлт)
- Эшлэл (ашигласан эрдэм шинжилгээний өгүүлэл)
- Судалгааны өгүүлэлдээ гадаад, дотоодын эх сурвалж, эшлэл 12-оос доошгүйг ашиглаж оюуны өмчийн эрхийг хүндэтгэсэн байх
- Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл, өгүүлэлд эрдэм шинжилгээний судалгаа, практик туршилтын үр дүнг тусгасан байна. Өгүүлэл нь дараах дэс дараалалтай байна. Үүнд:
Илтгэлүүдийг “POWER POINT” программ дээр бэлтгэж илтгэнэ.
ГУРАВ: ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комисс:
Комиссын дарга:
ЭХС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ
Орлогч дарга:
ДТҮЭХ-ийн захирал Х.Энхжаргал
Нарийн бичгийн дарга:
ШУТИС-ийн ЭХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Үлэмж
ЭХС-ийн Эрдмийн чуулган 2023 эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03 сарын 17-ны 09 цагт ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 634 тоот танхимд болно.
Хуралд тавигдах илтгэлийг word file-аар 2023 оны 03-р сарын 15-ныг хүртэл research.pes@must.edu.mn хаягаар хүлээн авна.
Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүдээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.
Шагнал 1-р байр 700 000 төгрөг, өргөмжлөл
2-р байр 500 000 төгрөг, өргөмжлөл
3-р байр 300 000 төгрөг, өргөмжлөл
Шүүгчийн бүрэлдэхүүн:
- ШУТИС-ЭХС-ийн ЭНБД, доктор, дэд профессор Б.Бат-Эрдэнэ
- ШУТИС-ЭХС-ийн ИАТС-ийн эрхлэгч Д.Цэрэндолгор
- ШУТИС-ЭХС-ийн ЦТС-ийн эрхлэгч Б.Бат-Эрдэнэ
- ШУТИС-ЭХС-ийн ЦИС-ийн эрхлэгч Ш.Гантөмөр
- ШУТИС-ЭХС-ийн ДИС-ийн эрхлэгч А.Түмэнбаяр
Боловсруулсан:
ЭХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Үлэмж
Эрчим хүчний сургуулийн профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүд
- 2023 оны профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
-
2022 оны профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл