Нийгмийн хариуцлага
ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний тэргүүлэх 5 чиглэлийн нэг нь нийгмийн хариуцлага юм.
Зорилго: Нийгмийн хариуцлагаа ухамсарласан манлайлагч их сургууль болно.
№ | Зорилтууд | Хэрэгжүүлэх стратеги | Явцын хэмжих үзүүлэлт | ||
1. | Иргэний боловсрол, шинжлэх ухааны соён гэгээрэлд хувь нэмэр оруулна. | ШУТИС-ийн нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлж, иргэний боловсролыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн ололтыг нийтэд түгээх үйл ажиллагаа явуулна. |
Нийгэм рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр, бүтээлч ажлын тоо |
||
Нийгэмд ШУТИС-ийн нэр хүндийг өсгөх ажил, бүтээлийг дэмжинэ. | |||||
Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй ногоон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. | |||||
Сургуулиас гадуурх урлаг, соёл, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг дэмжин, зохион байгуулна. | |||||
2. | Эрх тэгш хүртээмжтэй боловсролын үйлчилгээг үзүүлнэ. | Сургуулиас гадуурх урлаг, соёл, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг дэмжин, зохион байгуулна. | Төгсөгчдийн үргэлжлүүлэн суралцах байдал Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхөөс суралцаж буй оюутны эзлэх хувь Суралцагчдын хүйсийн харьцаа |
||
Амьжиргааны баталгаажих түвшнээс доош, эмзэг бүлгийн гэр бүлийн элсэгч, суралцагчдад дэмжлэг үзүүлнэ. | |||||
Суралцагчдын хүйсийн тэнцвэрт харьцааг эрх тэгш, зохистой хэмжээнд байлгана. | |||||
Багш, ажилтан, суралцагчдад шаардлагатай хэл, соёл, сэтгэл зүйн болон бусад дэмжлэгийг үзүүлнэ. | |||||
3. |
Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь оруулна.
|
Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт, семинар явуулж зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. |
Оюутны байрны багтаамж шинээр элсэгчдийг бүрэн хамруулах боломжтой байх, Нийт орлогод эзлэх нийгмийн хариуцлагын зардлын хувь, Сайн санааны тусламж |
||
Багш, ажилтан, суралцагчдын хүмүүнлэгийн, сайн дурын санал санаачлагыг дэмжинэ. | |||||
Сургууль – Суралцагч - Эцэг эх болон Сургууль - Ажил олгогч -Төгсөгчдийн гурван талт харилцааг дэмжинэ. | |||||
Тулгамдсан асуудлаар бодлогын судалгааны салбар дундын төвийг байгуулж хөгжүүлэх тинк танкуудыг төвлөрүүлнэ. | |||||
Суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх судалгаанд үндэслэсэн нэгдсэн бодлого гаргаж хэрэгжүүлнэ. | |||||
Төгсөгчдийг хөдөө, орон нутагт ажиллаж хөдөлмөрлөхөд зуучилна. | |||||
4. | Мэргэжлийн үйлчилгээний хүртээмж, нийгмийн үр ашгийг нэмэгдүүлнэ. | ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулахад хамтарч ажиллана. | Мэргэжлийн үйлчилгээний гэрээ, Мэргэжлийн үйлчилгээний сэтгэл ханамжийн үнэлгээ |
||
Ажил, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий бүтцийг байгуулж, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой мэдээллийн санд холбогдоно. | |||||
Стандарт, норм, норматив, дүрэм, аргачлалыг ашиглах талаар ААН, иргэдэд зөвлөх Төрийн болон ТББ, ШУТИС-ийн хамтарсан мэргэжлийн үйлчилгээний дундын төв байгуулна. | |||||
Бодлого, эрх зүйн зөвлөх үйлчилгээг хүргэх, бүртгэх, хамтран ажиллах дэд бүтцийг хөгжүүлж үнэлнэ. | |||||
Олон улсын стандарт, норм нормативтай холбоотой мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ. |