Хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалт, сайжруулалт

Хөтөлбөрийн чанарын дотоод  баталгаажуулалт, сайжруулалт

ШУТИС-ийн чанарын бодлогын сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд, ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний тэргүүлэх 5 чиглэлийн нэг болох Засаглал, Менежментийн шинэчлэл-ийн чанарыг тасралтгүй үнэлж, сайжруулах тогтолцоог бүрдүүлнэ. Ингэхдээ:

  • Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, баталгаажуулж, тасралтгүй сайжруулна.

  • Оролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээг байнга хийж, үр дүнг дээшлүүлнэ.

  • Байгууллагын хэмжээнд чанарын соёлыг түгээх, сайжруулалтын арга хэрэгслүүдийг хэрэгжүүлнэ.

  • Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлж, хэрэгжүүлнэ.

  • Хүн-байгальд ээлтэй шинэ стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн баталгаажуулна.

​Дээд боловсролын сургалтын байгууллагын дотоод чанарын баталгаажуулалтын зөвлөмжийг эндээс татаж авна уу.

Оролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээг хийх төлөвлөгөө ба үйл явц:

ШУТИС нь сонирхогч талуудад нийлүүлсэн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тэдний хэрэгцээ, шаардлага, хүлээлтэд хэр хэмжээнд нийцэж буй эсэх болоод мэдлэг ойлголтын талаарх мэдээллийг цуглуулах зорилгоор санал асуулгын судалгаа авдаг.

Дараах хуваариар тогтсон санал асуулгыг ЧХШҮА-аас хариуцан авч, дээд удирдлагад тайлагнана. Үүнд:

Санал асуулга авах, үнэлэх үйл явц:

Оролцооны тайлбар: [R] - Хариуцан хийж, гүйцэтгэх; [A] - Тухайн алхамд хариуцлага хүлээх, батлах; [C] - Тухайн алхмыг гүйцэтгэхдээ зөвлөлдөх, хамтрах оролцох; [I] – Алхмын гаралтыг мэдээлэх

Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх ерөнхий шалгуур, шаардлагууд:

Удирдлага зохион байгуулалтын схем 

Дотоод чанарын баталгаажуулалтын бодлого, журам, хөтөлбөр, төлөвлөгөө 

Дотоод чанарын баталгаажуулалтад оролцогч болон сонирхогч  талуудын оролцоо

Хөтөлбөрийн үнэлгээнд хийсэн судалгааны үр дүнгүүд

 

MENU