Европ-Монголын инженерийн дээд боловсролыг шинэчлэх төсөл

Төслийн танилцуулга

Европ-Монголын инженерийн дээд боловсролыг шинэчлэх төсөл

Төслийн зорилго: Монголын зорилтот их дээд сургуулиудад инженерийн шинжлэх ухааны дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, боломжуудтай уялдуулан шинэчлэн, цахим сургалтыг ашиглан виртуал шилжилт хөдөлгөөн хийх замаар орчин үеийн болон олон улсын хэмжээнд хүргэх явдал юм.   

     Европын Холбооны “Erasmus+CBHE project: Euro-Mongolian Cooperation for Modernization of Engineering Education” – Европ-Монголын инженерийн боловсролыг шинэчлэх төсөл 2018 оны 2 сараас ШУТИС, ЭХС-н “Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт” магистрын хөтөлбөрт хэрэгжиж эхэлсэн. Уг төсөлд ШУТИС-аас гадна МУИС, ҮТИС-ийн хөтөлбөрүүд хамрагдаж байгаа юм. Төслийн хүрээнд магистрын түвшиний 22 хичээлийг хөгжүүлэн электрон хэлбэрт оруулах ба тухайн хөтөлбөрүүдийн чиглэлээр шинэ лаборатори байгуулагдах юм. Төсөлд хамтрагч талуудаар Софигийн техникийн их сургууль (Болгар улс), Нарны эрчим хүчний үндэсний институт (Франц улс), Берлиний техникийн их сургууль (Герман улс) оролцож байна.

 

Төслийн товч танилцуулга

Төслийн анхдугаар уулзалт

Төслийн хоёрдугаар уулзалт

Төслийн лабораторитой танилцах өдөрлөг

MENU