Гадаад харилцаа
Эрчим хүчний сургууль нь гадаадын байгууллагууд болон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг эрчимтэй сайжруулсаар ирсэн. Үүнд:
Эрчим Хүчний сургуулийн хамтын ажиллагаатай гадаадын сургуулиуд:
- Москва хотын Техникийн Их Сургууль
- Уралын Техникийн Их Сургууль
- Новосибирскийн Техникийн Их Сургууль
- Өмнөд Хятадын Эрчим Хүчний Их сургууль
- Красноярскийн Техникийн Их Сургууль
- Томскийн Техникийн Их Сургууль
- Латви улсын Рига хотын Техникийн Их Сургууль,
- Иркутскийн Техникийн Их Сургууль
- Улан-Үдийн Дорно Дахины Технологийн Их Сургууль
- Прагийн Техникийн Их Сургууль
- АНУ-ын Колорадогийн их сургууль
- Сингапурын Техникийн Их Сургууль
- Германы Дармштатын Техникийн Их сургууль
- Германы Кемницийн Технологийн Их сургууль
- Хөх хотын Цахилгаан техникийн коллеж
- Харбины Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- Сорбоны Их Сургууль
- Мияконожогийн үндэсний Технологийн коллеж
- Японы Nihon Их Сургууль
- Солонгосын Улсын Их Сургууль
- Японы Фуко-Окогын Техникийн Их Сургууль,
- Вьетнамын Хошиминий Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль,
- Ханойн Техникийн Их Сургууль
- Японы Кюшүгийн их сургууль
- Кюшүгийн технологийн дээд сургууль
- Хойд Хятадын эрчим хүчний их сургууль
- БНХАУ-ын Шанхай хотын Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн сургууль
- Австри улсын University of Applied Sciences Technikum Vienna
- Австри улсын Санкт Полтен хотын Хавсарга Шинжлэх Ухааны Их Сургууль
Эрчим Хүчний Сургуулийн хамтын ажиллагаатай байгууллагууд:
- Монгол дахь UNDP
- Японы JICA ба JOCV байгууллага
- Японы Мицубиши
- Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар
(Новосибирск дахь Дулаан Физикийн Хүрээлэн)
- Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар
( Эрхүүгийн Эрчим Хүчний Их сургууль)
Мөн шинээр их дээд сургууль, байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох ажил дээр анхаарч, гадаадын байгууллага, сургуулиудтай байгуулсан шинэ хөтөлбөрүүддээ элсэлт авч байгаа. Үүнд:
1. ОХУ-ын М.К. Аммосовын нэрэмжит Зүүн-Хойд холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичигт 2017 оны 05-р сарын 29-нд гарын үсэг зурсан.
2. БНХАУ-ын Хойд Хятадын Цахилгаан эрчим хүчний их сургуультай хамтран “Сэргээгдэх эрчим хүч 2+2” хөтөлбөрийн нээлтийг 2016 оны 09-р сарын 19-нд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 624 танхимд тууз хайчлан ёслол төгөлдөр нээсэн. Нээлтэнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, сургалт эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, салбарын эрхлэгч Д.Цэрэндолгор, ХХЦЭХИС-ийг төлөөлөлж Олон улсын боловсролын сургуулийн захирал Ли Чунминг, дэд захирал Чи Жэн нар болон багш, оюутнууд оролцсон.
3. ОХУ-ын Уралын Холбооны Их сургуультай “Үйлдвэр, хотын дулаан хангамж” мэргэжлээр магистрын хамтарсан 1+1 хөтөлбөрөөр анхны 8 магистрант элсэн ШУТИС-д үзэж судлах кредит цагийг дуусгасан. 2017-2018 оны хичээлийн жилд Уралын холбооны их сургууль руу шилжин суралцана.
4. ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний их сургуульд нийт 7 магистрант, 3 докторант сургахаар хамтарсан сонгон шалгаруулалтаар сонгосон.