Эрдэм шинжилгээний судалгааны төвүүд
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи дамжуулах зорилготой тодорхой чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, туршилтын төв (цаашид төв гэнэ)-ийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнг түшиглэн эрдэм шинжилгээний нэгж байдлаар байгуулж ажиллуулна.
Төв нь улсын болон бизнесийн байгууллагын захиалгат төсөл, гэрээт ажил болон гадаадтай хамтарсан эрдэм шинжилгээний төсөл, судалгааны гэрээт ажил гүйцэтгэх, мэргэшүүлэх сургалт явуулах, инноваци, технологи дамжуулалтыг хөгжүүлэх зорилго бүхий нэгж байна.
- Эрчим хүчний хэмнэлтийн судалгааны төв
- Үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалт, туршилт судалгааны төв
- Зуухны туршилт, судалгааны төв
- Хөргүүрийн технологийн судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн төв
- Дулааны хэрэглээний дэвшилтэт техник, технологийн судалгааны төв
- Эрчим хүчний эх үүсвэр, хүрээлэн буй орчны судалгааны төв