Бакалавр, магистрын сургалт

БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТ

Дулааны цахилгаан станц мэргэжил

“Дулааны цахилгаан станц” мэргэжлийн инженер нь дулааны эрчим хүчний салбарт орчин үеийн бага, дунд, өндөр хүчин чадлын ДЦС-ын болон дулааны станцын үндсэн тоноглол, уурын генератор, уурын ба ус халаагуурын зуух, уурын турбины засвар, угсралт, ашиглалт, тохируулга хийх онолын мэдлэг, дадал чадвартай болж төгсөнө.

Бакалавр - D07130201

Магистр - E07130201


Үйлдвэр, хотын дулаан хангамж мэргэжил

“Үйлдвэр, хотын дулаан хангамж” мэргэжлийн инженер нь дулааны эрчим хүчний төхөөрөмжийн ашиглалт, угсралт, засвар, туршилт, тохируулга хийх, дулааны төхөөрөмжийн  ажиллагааны оновчтой горим тогтоох хот, суурин газрын дулаан хамгамжийн систем буюу үйлдвэрийн дулаан хангамж, технологийн төхөөрөмжүүдийн үр ашгийг тооцох дадал чадвартай төгсөнө.

Бакалавр –D 07130203

 Магистр - E07130203

Дулааны процессын автоматжуулалт мэргэжил

 “Дулааны процессын автоматжуулалт” мэргэжлийн инженер нь ДЦС ба дулааны процессын автоматжуулалтын автоматикийн техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, тохируулга хийх, үйлдвэрийн технологийн процессын автоматжуулалтын хэсэгт удирдлага, зохион байгуулалт, зураг төсөл хийх чадвартай болж төгсөнө.

Бакалавр –D 07130205

 Магистр - E07130205

Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем мэргэжил

 “Хөргөлтийн технологи ба Кондиционерийн систем” мэргэжлийн инженер нь хүнсний үйлдвэрүүдийн хөргөх төхөөрөмжүүд, худалдаа нийтийн хоолны зориулалттай хөргөх техник, хөргүүртэй зоорийн системийн горим ажиллагааг удирдах тэдгээрийн ашиглалт, угсралт, тохируулга хийх, нийгэм ахуй үйлчилгээний барилгын кондиционерын системийг ажиллуулах, засварлах, зураг төсөл зохион бүтээх чадвартай болж төгсөнө.

Бакалавр – D07130301

Магистр – E07130301

Үйлдвэрийн экологийн инженер

 “Үйлдвэрийн экологи” инженер нь үйлдвэрлэлийн технологийг судалж, үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлд экологийн үнэлгээ өгч, нөлөөллийг бууруулах  арга замыг тодорхойлох мэдлэг чадвартай, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд экологийн асуудлыг бие даан шийдвэрлэх чадамжтай үйлдвэрлэлийн аль ч салбарт хөрвөн ажиллах экологич инженер болж төгсөнө.

Бакалавр – D07120201

Магистр – E07120201

Сэргээгдэх эрчим хүч мэргэжил

“Сэргээгдэх эрчим хүч”-ний инженер нь нар, салхи, усны эрчим хүчийг ашиглан хэрэглэгчдийг хямд эрчим хүчээр найдвартай хангах, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах, тэдгээрийн туршилт тохируулга хийх чадвартай болж төгсөнө.   

Бакалавр - 07130101

Магистр - E07130101

MENU