Алсын хараа:
Үндэсний бүтээлч сэтгэлгээтэй, дэлхийн түвшний мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгаа-инновацийн түшиц салбар болно.
Эрхэм зорилго:
Сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн дэлхийн түвшний мэдлэг, чадвартай мэргэжилтэн судлаачдыг бэлтгэж, сургалт, судалгаа, инновацийг хөгжүүлсэн ШУТИС-ийн шилдэг салбар болоход оршино.
Дулааны инженерийн салбарын түүхэн товчоон
1960 он: МУИС-ийн бүрэлдэхүүнд инженерийн салбар байгуулагдан дулаан, цахилгааны мэргэжлээр элсэлт авснаар эх орондоо эрчим хүчний дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын гараа эхлэсэн. 1961 он: МУИС-ийн Инженерийн салбарт Энерги-Механикийн тэнхим байгуулагдсан.
1963 он: Энерги-Механикийн факультетаас Дулаан ба Цахилгааны гэсэн хоёр тэнхим салбарлан гарсан.
1965 он: Анхны 14 “ДУЛААНЫ ИНЖЕНЕР”-ийг бэлтгэн төгсгөв.
1973 он: Аж үйлдвэрийн дулааны эрчим хүчний мэргэжлээр элсэлт авч эхлэв.
1990 он: Дулааны энергетикийн тэнхим нь Дулааны цахилгаан станц, Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхим болж хуваагдав.
1994 он: ДЦС-ын мэргэжил, ДХА-ын тэнхимийг нэгтгэн Дулааны энергетикийн тэнхим дахин байгуулагдав.
1996 он: Хөргөлтийн технологи ба кондиционерын систем мэргэжлээр элсэлт авч эхлэв.
1997 он: Үйлдвэрийн экологи мэргэжлээр элсэлт авч эхлэв.
1998 он: Дулааны энергетикийн тэнхимийг өргөтгөн ДЦС, ДХА гэсэн хоёр тэнхим дахин байгуулав.
2001 он: ШУТИС байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт явагдаж, профессорын шинэ системд шилжсэнтэй уялдан дараах профессорын багууд байгуулагдав.
- Дулаан масс солилцоо, шаталтын технологийн профессорын баг
- Термодинамик, дулааны хөдөлгүүрийн профессорын баг
- Дулаан дамжуулалт, хуваарилалтын профессорын баг
- Дулааны процессын автоматжуулалт профессорын баг
2002 он: Сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр элсэлт авч эхлэв.
2003 он: Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн профессорын баг шинээр байгуулагдав.
2007 он: Бүтцийн өөрчлөлт явагдсанаар 3 профессорын баг болон нэгдэв.
- Дулаан хангамж, автоматжуулалт профессорын баг
- Дулаан солилцоо, термодинамикийн баг
- Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн профессорын баг
2014 оны 09-р сарын 01-нээс ШУТИС-д явагдсан бүтцийн зохион байгуулалттай уялдуулан дээрх профессорын багууд нэгдэн “ДУЛААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАР” болон өргөжиж үйл ажиллагаа явуулсаар байна.