“Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал нь 2024.10.15-нд хоёр үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдлаа.
Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд ЭХС-ийн “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн багийнхан Японы их, дээд сургуулийн профессоруудыг зочин профессороор урьж хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэдэг билээ. Энэ удаа Ашикагагийн Их Сургуулийн профессор, доктор (Ph.D) Дэй Цутому хүрэлцэн ирж оюутан залуус, багш, судлаач нарт зориулан “Biomass development in Ashikaga” сэдвээр судалгааны ажлаа танилцуулсан. Мөн түүнчлэн Эрчим хүчний сургуулийн ЦИС-ын ахлах багш доктор (Ph.D) А.Эрдэнэ болон ЦИС-ын багш доктор (Ph.D) Ж.Ням нар өөрсдийн судалгааны ажлаа танилцуулснаар нэгдүгээр хэсэг өндөрлөлөө.
Хоёрдугаар хэсэгт бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудаас ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдээс шилдэг 6 илтгэлийг сонгон авч хэлэлцүүлсэн.
Ерөнхий шүүгчээр ЭХС-ийн захирал, проф., доктор (Ph.D) Б.Бат-Эрдэнэ, шүүгчийн бүрэлдэхүүнд ЦИС-ын проф., ЭХДТИС төслийн багийн ахлагч, доктор (Ph.D) Б.Сэргэлэн, ЦТС-ын дэд профессор, доктор (Ph.D) М.Баттулга, ЦИС-ын ахлах багш доктор (Ph.D) С.Мөнхжаргал, ЦИС-ын багш Ж.Ням нар ажиллалаа.
ЦИС-ын багш, доктор (Ph.D) Э.Байгалийн удирдсан ЦХ-3-р курсын оюутнууд болох М.Төгөлдөр, М.Баяржавхлан, С.Мягмаржаргал нар “Хосолмол системийн өөрийн хэрэгцээний чадлыг нэмэгдүүлэх” сэдвээр нэгдүгээр байр.
ШСЭХС-ын профессор, доктор (Ph.D) Х.Сарангэрэлийн удирдсан СЭХ-ний 3-р курсын оюутнууд болох О.Даваачулуун, Д.Батдорж нар “Матлаб программ ашиглан сургуулийн нарны цахилгаан үүсгүүрийн үйлдвэрлэлд нөлөөлөх хүчин зүйлийг судлах” сэдвээр хоёрдугаар байр.
ШСЭХС-ын ахлах багш, доктор (Ph.D) Г.Мөнгөншагайгийн удирдсан СЭХ-ний 3-р курсын оюутнууд болох М.Солонго, Ц.Билэгжаргал, Ө.Билгүүн нар “Бөмбөрцөг хэлбэртэй нарны цахилгаан үүсгүүрийн судалгаа” сэдвээр 3-р байр тус тус эзэллээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ЭХС-ийн захирал, профессор, доктор (Ph.D) Б.Бат-Эрдэнэ, ЭХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Д.Үлэмж, ЭХС-ийн сургалт, чанарын алба, нийт багш, ажилтан, ЭХДТИС төслийн багийн гишүүд, болон Инженер технологийн дээд боловсрол төслийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: ЦИС-ын профессор, төслийн багийн ахлагч,
доктор (Ph.D) Б.Сэргэлэн
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY