Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох журмын дагуу 2024 оны 10,11,12 дугаар саруудад гэрчилгээний хүчинтэй хугацаа нь дуусах болон өмнөх сунгалтаас хоцорсон Зөвлөх, Мэргэшсэн инженерүүдийн мэргэшлийн зэргийг сунгах ажиллагааг “ Мэргэшлийн зэрэг олгох сургалтын онлайн систем”-ийг ашиглан зохион байгуулж байна. Зэргийн сунгалтад хамрагдах инженерүүд 2024 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний хооронд https://surgalt.pes.edu.mn/ гэсэн хаягаар орж цахимаар бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэхдээ файл оруулах хэсэгт дараах материалуудыг нэгтгэж, нэг “PDF” файл үүсгэн өөрийн нэрээр /латин үсгээр/ хадгалж оруулсан байх зайлшгүй шаардлагатай.
Үүнд:
1. “Салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөл “-д гаргасан зэргээ сунгахыг хүссэн өргөдөл / PDF файлаар/
2. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар /PDF файлаар/
3. Хийсэн ажлын тайлан /15-30 хүртэл хуудсанд багтаан өөрийн байгууллагын удирдлага болон 2 зөвлөх инженерээр баталгаажуулсан байх./ /PDF файлаар/
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь)
6. Сунгалтын төлбөр: Зөвлөх инженер-500000, Мэргэшсэн инженер-300000 төгрөгийг Голомт банкны ШУТИС ЭХС-ийн 811 500 7022 тоот дансанд тушаан баримтыг хавсаргах. /PDF файлаар/ Онлайн системээр хүлээн авсан, шаардлага хангасан материалыг тайлан хамгаалалтын ажлын комисс хянан дүгнэж “Салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөл“-д танилцуулан шийдвэрлүүлнэ.
Холбоо барих утас: 11 325931, 85653968
IEASTE
Research joint project: MJEED- Mongolian Japanese Engineering Education Development
Students from electrical power supply program visits the factory of “GOYO CASHMERE LLC” which is one of the leading cashmere producers.
Opening of CDIO workshop
Printed a new books at 2017