Жил бүрийн 3-р сарын 14-ний өдөр эрчим хүчний инженерүүд “π тоо”-ны баярын өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ онцгой баярыг ЭХС-ийн Цахилгаан инженерийн салбар жил бүр сургуулийн багш, оюутнууд, төгсөгчид, Эрчим хүчний салбарын инженерүүдтэй хамтран жил бүр уламжлал болгон “π тоо”-ны өдөрлөг болгон зохион байгуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд энэхүү өдөрлөгөөр ЭХС-ийн ахмад багш доктор, профессор, МУ-ын гавъяат багш Хүрэлийн Сүхбаатарын нэрэмжит онолын нээлттэй семинар хийж тодорхой сэдв үүдээр эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцүүлж ирсэн.
.
Энэ жилийн онолын семинарыг “Цахилгаан тээвэр & π - 2024” сэдвээр ЭХС-ийн ЦИСалбар болон “Цахилгаан хангамж мэргэжлийн төгсгөгчдийн холбоо” хамтран амжилттай зохион байгууллаа. Уг семинарын нээлтэнд ЭХС-ийн захирал доктор, профессор Б. Бат-Эрдэнэ хүрэлцэн ирсэн эрдэмтэд, оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ “...хязгааргүй үргэлжлэх, төгсгөлгүй байгалийн онцгой тогтмолуудын нэг π тоо нь цахилгаан техникийн онолын чухал хэмжигдэхүүнүүдийг тодорхойлогч байдаг шиг эрчим хүчний мэргэжлээр суралцаж буй оюутнууд, судалгаа хийж буй эрдэмтэн, судлаач Та бүгдийн хүрэх эрдмийн оргил, сурах эрмэлзэл хязгааргүй үргэлжлэх болтугай” гэж онцлон ерөөж өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
ШУТИС-ийн урлаг зааланд явагдсан энэ жилийн нээлттэй семинарт МУ-ын Зөвлөх инженер, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д. Жаргалсайхан “Цахилгаан тээврийн технологийн хөгжлийн түүх, технологи, инновацийн өнөөгийн болон хэтийн төлөв”, ЭХС-ийн ЦИС-ын доктор, профессор, МУ-ын зөвлөх инженер Б. Сэргэлэн “УБ хотын нийтийн тээвэрт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломж, судалгаа”, ЭХС-ийн ЦИС-ын ахлах багш, докторант А. Эрдэнэ “Пи тоо ба цахилгаан”, ЭХС-ийн оюутан Б. Хувьтөгөлдөр, Б. Чинзориг нар “Нарны цахилгаан станцын судалгаа”, ШУТИС-ийн 2024 оны шилдэг төгсөгч цахилгааны инженер Т.Төрбат “Hummer EV цахилгаан машин” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Ирэх жилийн нээлттэй семинарын талаар оролцогсод санал бодлоо чөлөөтэй солилцож илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэд, судлаачид, оюутнуудад “Цахилгаан хангамж мэргэжлийн төгсгөгчдийн холбоо”-ноос дурсгалын зүйлс гардуулан өгч семинарын үйл ажиллагааг өндөрлүүллээ.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY