Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарын 2-317 тоот ангид Үйлдвэр, хотын дулаан хангамж, Дулааны процессын автоматжуулалтын хөтөлбөрөөр суралцаж буй оюутан залуусын мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд хэрэглэх нэгэн бодит туршилтын лабораторийг нэмж бий болголоо.
Энэхүү лабораторийг дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын чиглэлд бизнесийн үйл ажиллагааг эрхэлдэг "БЭЗҮ ТЕХНОЛОГИ" болон "ЕВРОЗИГИ ИНЖЕНЕРИНГ" компаниудын сэтгэл харамгүй тусламж дэмжлэгтэйгээр бүтээснийг өнөөдөр тус сургуулийн удирдлагууд болон багш, оюутнууд 2023 оны 10-р сарын 25-ны өдөр хүлээн авлаа.
Оюуныг дээдлэн эрчим хүчний залуу инженерүүдийг бэлтгэх бидний үйл хэргийг дэмжин өөрсдийн хувь нэмрийг оруулж буй хоёр компаний удирдлагууд болон хамт олны цаашдын ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ТАЛАРХАЛ илэрхийлье.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY