СЭХ-ний ангийн 3,4-р курсын оюутнууд, М.НҮҮДЭЛ багшийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Салхит”-ын 50МВт-ын салхин цахилгаан станц, “Бөхөг”-ийн 15 МВт-ын нарны цахилгаан станц болон Улаанбаатар хотын нутаг дахь MMS ХХК-ны “MMS green building” төсөл зэрэг СЭХ-ний станц, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Ингэснээр оюутнууд танхимд судалсан онолын мэдлэгээ бататган, СЭХ-ний тоног төхөөрөмжийн ажиллагааны зарчим, эд ангиудын бүрдэл хэсгүүдийг бодит орчинд судлах давуу талтай юм.
2023.10.23-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн 3-р курсын оюутнууд,багш нарын хамт Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа 443кВт-ын нарны цахилгаан станцын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцлаа. Биднийг найрсагаар хүлээн авч, станцын үйл ажиллагааг танилцуулсан Иргэний Нисэхийн Ерөнхий Газар -ын хамт олонд баярлалаа.
2023.10.23-ны өдөр ШУТИС Эрчим Хүчний Сургууль СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ хөтөлбөрийн багш, оюутнууд БӨХӨГ НАРНЫ ЦАХИЛГААН Станцаар зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Оюутнууд танхимд суралцсан онолын мэдлэгийг практик орчинд бататгаж, инженер техникийн ажилтнаас сонирхсон зүйлсээ асууж, анги хамт олноороо нэг өдрийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүллээ. Цаашид мэргэжилдээ илүү дур сонирхолтой болж, их зүйлс сурч мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн буцлаа. Энэхүү боломжоор хангаж, биднийг хүлээн авсан БӨХӨГ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-ийн хамт олонд баярлалаа.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY