“Эрүүл бие-саруул ухаан-2023” спортын 5 төрөлт тэмцээн 2023 оны 10 дүгээр сарын 14-ний бямба гаригт улаанбаатар хотын хан-уул дүүрэг дэх "ЦДҮС” төхк-ний спорт зааланд Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Дартс, Буухиа гэсэн 5 төрлөөр баг, тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнд ШУТИС-ЭХС-ийн Захиргаа Аж ахуй Ахисан түвшин, Дулааны инженерийн салбар, Цахилгаан техникийн салбар, Шинэ Сэргээгдэх эрчим хүчний салбар гэсэн нийт 5 баг, 97 тамирчид оролцлоо.
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр Захиргаа, Аж ахуй, Ахисан түвшиний салбарын баг ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэд болж өргөмжлөл, цомоор шагнагдлаа.
Захиргаа, Аж ахуй, Ахисан түвшиний салбарын баг нь жил бүр уламжлал болгон зохиогддог Спортын 5 төрөлт ЭХС-ийн багш ажилчдын тэмцээнд 2 жил дараалан түрүүлж ХОШОЙ АВАРГА-аар тодорлоо.
Мөн тэмцээний шилдэг зохион байгуулалт, хөгжөөн дэмжигчтэй багийн шагналыг Дулааны инженерийн салбарын баг - хамт олон хүртлээ.
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж Спортын өндөр амжилтыг хүсье.
Нэг өдрийг хамт олонтойгоо Спортоор өрсөлдөж, нөхөрлөж, авхаалж самбаа, ур чадвараа гарган найрсаг сайхан нэг өдрийг өнгөрөөн эрч хүчээр дүүрэн өнгөрсөн та бүхэнд амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY