Тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний зэрэг олгох, сунгах сургалт явуулах зар
battumur

Тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний зэрэг олгох, сунгах сургалт явуулах тухай

   Эрчим хүчний салбарын тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт 2023 оны 01 дүгээр сарын 23-нд эхлэх тул байгууллагынхаа сургалтанд хамруулах саналтай болон зэрэг шинээр авах, ахиулах, сунгах хугацаа нь болсон, журамд заагдсан шаардлагуудыг хангасан хүмүүсээ https://surgalt.pes.edu.mn/ гэсэн хаягаар орж бүртгүүлнэ үү.

 Бүртгэл: 2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл онлайнаар бүртгэнэ. Файл оруулах хэсэгт дараах материалуудыг нэгтгэж нэг “PDF” болгон өөрийн нэрээр хадгалж оруулсан байх шаардлагатай.

Үүнд:

• Албан газрын суралцуулахыг хүссэн албан бичиг

• Ажил байдлын тодорхойлт

• Төсөв зохиосон төслүүдийн жагсаалт /баталгаажуулсан/

• Суралцахыг хүссэн хувийн өргөдөл

• Анхан шатны төсөвчний гэрчилгээний хуулбар болон сунгуулах гэж байгаа мэргэшсэн, тэргүүлэх төсөвчний гэрчилгээний хуулбар

• Иргэний үнэмлэхний хуулбар Жич: “Онлайн системд ажиллах бүртгүүлэх заавар, зөвлөмж”-тэй сайтар танилцсны дараа маягтуудыг бөглөхийг анхаарна уу.

Онлайн системээр хүлээн авсан, шаардлага хангасан материалыг хянан шалгаж, “Салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөл“-д танилцуулан, суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг шийдвэрлүүлнэ. Холбоо барих утас: 11 325931