Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн санаачлагаар эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хамтран хэрэгжүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдээ чадавхжуулж судалгаа шинжилгээний ажлуудаараа салбарынхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах зорилгоор салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б. Бат-Эрдэнэ нар 2022 оны 4-р сарын 14-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эрчим хүчний сургууль болон Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид судалгаанд тулгуурласан оновчтой, үр өгөөжтэй олон ажлыг хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан (AI)-д тулгуурласан ухаалаг түгээх сүлжээг бий болгох талаар тооцоо судалгаа хийж, ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY