Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнийн санаачлагаар эрчим хүчний салбарын хүний нөөцийг бэлтгэхийн зэрэгцээ, сургалтын хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хамтран хэрэгжүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдээ чадавхжуулж судалгаа шинжилгээний ажлуудаараа салбарынхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах зорилгоор салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нар 2022 оны 3-р сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэ үеэр Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням хэлсэн үгэндээ Монгол улсын шинжлэх ухаан технологийн салбар тэр дундаа улс орны гал голомт болсон Эрчим хүчний салбарын үнэт зүйл, хөдөлгөгч хүч инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, хөгжүүлэх, үндэс суурь болсон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультайгаа бид хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид судалгаанд тулгуурласан оновчтой, үр өгөөжтэй олон ажлыг хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа үйлдвэр дээр ажиллаж буй шуурхай ажиллагаа, реле хамгаалалтын ажилтнуудын мэргэжлийн чадвар чадамжийг дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг системүүд, тэдгээрийн хэрэгцээ шаардлага, ач холбогдол, хэрэглэх арга аргачлалыг зааж сургах, сурталчлан таниулах, мэргэжил дээшлүүлэх болон чадавхжуулах сургалтын хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтарсан тооцоо судалгаа хийх, эрсдэлийн үнэлгээнд суурилсан дүн шинжилгээ, төлөвлөлт хийх зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллах нь чухал билээ.
Диспетчерийн үндэсний төв ТӨХХК нь салбарын байгууллагуудаа түүчээлэн салбарын хүний нөөцийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх санаачилга гарган, мэргэжлийн сургуультайгаа хамтран ажиллах санамж бичиг байгуулж, анхдагч болж буйд сургуулийн удирдлагуудын зүгээс талархал илэрхийллээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг гурван чиглэлээр хамтран явуулахаар тохиролцож сургалтын ажлууд эхнээсээ хийгдэж эхлээд байна.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY