Олон улсын Реле хамгаалалт автоматикийн олимпиадад амжилттай оролцсон
ЭХС-ийн оюутнуудад шагнал гардуулах ёслол боллоо
2021 оны 12-р сарын 17-ны өдөр ОХУ-ын Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн зохион байгуулсан “Эрчим хүчний системийн реле хамгаалалт, автоматик”-ийн олон улсын интернет олимпиадад амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад реле хамгаалалт автоматжуулалтын мэргэжлийн инженер бэлтгэдэг 26 их дээд сургуулийн 9 багийн 103 оюутан оролцож мэдлэг, ур чадвараа сорилоо.
Эцсийн дүн гарахад багийн дүнгээр I байрыг Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн баг (ОХУ), II байрыг Ивановын техникийн улсын их сургууль (ИГЭУ им. В.И.Ленина)-ийн баг (ОХУ), III байрыг Монгол улсын ШУТИС-ийн баг тус тус эзэллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус олимпиадад ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн Цахилгаан техникийн салбарын “Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжил”-ийн ангийн оюутнууд 2019 онд анх удаа урилгаар оролцож IV байр эзэлж байсан бол энэ удаагийн олимпиадад амжилтаа ахиулж багийн нийлбэр дүнгээр III байр эзэллээ.
Олимпиадад Л.Номин (ЦСА-3), Ц.Төмөрбаатар (ЦСА-3), Б.Өсөхбаяр (ЦСА-3), Т.Гантуяа (ЦСА-4), Н.Хурбаяр (ЦСА-4), О.Мөнхжин (ЦСА-4) гэсэн 6 оюутны бүрэлдэхүүнтэй баг оролцож “ШИЛДЭГ БОДОЛТ”-ын шагналыг Л.Номин (ЦСА-3), Т.Гантуяа (ЦСА-4) нар хүртлээ. Олимпиадын комиссоос ШУТИС-ийн багт III байрын диплом, шилдэг бодолтын батламж, багийн гишүүн бүрд батламж ирүүлснийг 2021 оны 12-р сарын 28-ны өдөр ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурал дээр ШУТИС-ийн захирал Б.Очирбатад гардуулж баяр хүргэлээ.
Мөн зохион байгуулагч Новосибирскийн техникийн улсын их сургууль (НГТУ-НЭТИ)-ийн ректороос ШУТИС-ийн захирал Б.Очирбатад талархалын захидал ирүүлснийг ЭХС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ гардуулж өглөө.
Энэхүү ОУ-ын олимпиадын оролцооны өндөр үзүүлэлт нь ЦСА мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын чанар, лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт, багш, оюутнуудын ур чадварыг илтгэн харуулж байна.
Олимпиадад оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, эзэмшсэн мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг инженерүүд болохыг ерөөе.
Оюутнуудаа амжилттай сайн бэлтгэж оролцуулсан ЭХС-ийн ЦТС-ын багш нартаа болон хамтран ажиллагч байгууллагууд болох “Монхорус” ХХК, “RP&A” ХХК, ивээн тэтгэгч байгууллага “Биндэгноров” ХХК, “РЗА” ХХК-ийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.
ШУТИС, ЭХС, Цахилгаан техникийн салбар
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY