ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ 2022-01
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд “Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор” бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль зохион байгуулна. Сургалт ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр ТАНХИМЫН СУРГАЛТ 2022 оны 01-р сарын 10-аас 01-р сарын 21-ний хооронд явагдаж, байгууллага дээрх эрчим хүчний аудитын дадлага 02- сарын 11-ний хүртэл үргэлжилнэ. Сургалтын төлбөр 2.000.000 төгрөг болно.
Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан байх шаардлагатай. Танхимын сургалтад 20-с ихгүй хүн хамруулах бөгөөд шалгаруулалтад гадаад хэлний мэдлэг, эрчим хүчний эцсийн хэрэглэгч дээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт оролцож байсан эсэх, эрчим хүчний хэмнэлт үр ашгийн чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны ажил хийж байсан эсэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд шаардлагатай материалыг бүрдүүлж, ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан Г.Алтансувд (9913-1650, suvdaa@must.edu.mn)-д 2021 оны 12-р сарын 24-ны өдрийг хүртэл ЦАХИМААР буюу И-мэйлээр бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10-р сард шинэчлэн баталсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалт явагдана. Суралцагч 10 орчим хоног явагдах танхимын сургалтын дараа оноосон/ сонгосон байгууллага дээр өгсөн чиглэлийн дагуу ажлын 10 хоног дадлага хийх буюу анхан шатны эрчим хүчний аудитыг гүйцэтгэнэ. Дадлагын дараа “Эрчим хүчний аудитор”-ын эрх олгох 2 үе шаттай шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд эрхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос олгоно.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль: http://ecc.erc.gov.mn/mn/m/28
Засгийн газрын холбогдох журмууд: http://ecc.erc.gov.mn/mn/m/94
Сургалтад бүртгүүлэх өргөдлийн маягт: http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=6kebu2k7ut
Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/c/137
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY