Эрчим хүчний сургуулийн багшийн хөгжлийн багаас МАТЛАБ програмчлал-ын сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү MATLAB програмын сургалт нь 2020 оны 9-н сарын 18–ны өдрөөс эхлэн хагас сайн өдөр болгон өдөрт 3 цаг, нийт 5 удаа танхимаар явагдлаа. Нийт 20 орчим багш хамрагдлаа.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн цахилгаан, автоматжуулалтын инженерийн профессор, доктор П.Ариунболор багш өөрийн зохиосон "Инженерчлэлийн МАТЛАБ програмчлал" гэсэн сурах бичгийг ашиглан сургалтыг удирдан явууллаа.
Уг сурах бичиг нь 9 бүлэг, 400 гаруй жишээ, 400 гаруй дасгал бодлого, тэдгээрийн бодолт, хавсралт зэргээс бүрдэнэ. Өгөгдөлд түүвэр хийх, цэвэрлэх, регресс гаргах, магадлал бодох, туршилт төлөвлөлтийн матриц боловсруулах гэх мэт судалгааны аргууд болон МАТЛАБ-ын симулинкийн key ойлголтүүдийг заалаа.
2020 оны 9-р сарын 18-ны өдөр. Номны танилцуулга, Бүлэг 1: МАТЛАБ программчлалын орчинд ажиллах суурь ойлголт, үндсэн цонх цэсүүдийн талаар танилцууллаа. Энэ өдрийн сургалтанд 16 багш оролцлоо.
Сургалтанд суусан багш нар уг "Инженерчлэлийн МАТЛАБ програмчлал" сурах бичгийг судалснаар бүлэг тус бүрийн ард байх жишээ бодлогуудыг бодох, хавсралтад өгсөн бодолтуудтай харьцуулах, кодыг даган бичих, оролт гаралтын харилцан үйлчлэлийг тодорхойлох, алдаагаа илрүүлэн засах, өгөгдлийн бүтэцтэй ажиллах гэх мэт программ боловсруулах энгийн аргад суралцсан бөгөөд өөрсдөө шинээр программ зохиох, боловсруулах, инженерчлэлийн ба судалгааны асуудлуудыг шийдэх судалгааны ажлаа гүйцэтгэхэд ашиглах чадвартай боллоо.
Сургалтанд хамрагдсан, өөрийгөө хөгжүүлэхээр ирсэн бүх багш нарт баярлалаа.
Багш таны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
ЭХС-ийн БХБ
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY