"Эрчим хүчний шилдэг залуу багш нараас суралцахуй" цуврал сургалтыг Эрчим хүчний сургуулийн багшийн хөгжлийн баг 2021 оны 1 сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
2020-2021 оны хичээлийн жилийн сургалт цахим хэлбэрээр явуулах болсонтой холбоотой “Цахим сургалтыг сонирхолтойгоор чанартай, хэрхэн бэлтгэх” талаар ЦТС-ын ахлах багш, доктор (Ph.D) Б.Билгүүн өөрийн мэдлэг туршлага дээрээ тулгуурлан сургалтын зохион байгууллаа. Уг сургалтаар видео бичлэг хийх, бичлэг тасдах, бичлэг эвлүүлэх, засварлах, хадгалах мөн Youtube-д видео хичээлээ байршуулах боломжтой Movavi Video Editor 14Plus програм, видео хичээл бэлтгэх боломжтой APowersoft Free Screen Recorder прогрммын талаар танилцууллаа.
Энэ удаагийн сургалтын онцлог нь ЭХС-ийн багш, ажилчдыг олноор хамруулсан, үр дүнтэй, цагаа олсон, анхны томоохон цахим сургалт болсон бөгөөд бие биедээ сурсан мэдсэнээ танилцуулсан, бие биенээсээ туршлага судалсан сайхан сургалт болж өнгөрлөө.Уг сургалтанд нийт 61 багш, ажилтан, удирдах ажилтан оролцсон.
Өөрийн туршлага мэдлэгээсээ хуваалцсан ЦТС-ын ахлах багш, доктор (Ph.D) Б.Билгүүн багш болон сургалтанд сууж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн багш ажилтан та бүхэнд сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
ЭХС-ийн багшийн хөгжлийн баг
2021 оны 1 сарын 29
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY