Цахилгаан хангамж төгсөгчдийн холбоо 2015 оны Ч.Рэнчиндорж багштай Цахилгаан хангамж бакалаврын хөтөлбөрийн төгсөгчид “Эрүүл бие-Эрүүл уушиг” уриан дор ууланд алхах арга хэмжээ зохион байгууллаа.
ganbii

Цахилгаан хангамж төгсөгчдийн холбоо 2015 оны Ч.Рэнчиндорж багштай Цахилгаан хангамж бакалаврын хөтөлбөрийн төгсөгчид Эрүүл бие-Эрүүл уушиг уриан дор ууланд алхах арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь энэ хичээлийн жилийн 9 сарын Төгсөгчдийн Холбооноос санаачилсан төлөвлөгөөт ажил байсан ба 2015 оны төгсөгчид маань удирдан амжилттай зохион байгуулж байгаа ньнийтийг хамарсан энэ хичээлийн жилийн анхны ажил байлаа.

Баруун гар талаас ШУТИС-ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын эрхлэгч Доктор (Ph.D), Дэд профессор Б.Сэргэлэн, Цахилгаан хангамж төгсөгчдийн холбоо ТББ-ын дарга Л.Булигирмаа

Ч.Рэнчиндорж багштай 2015 оны төгсөгчдөд ШУТИС-ЭХС-ийн Цахилгаан Инженерийн Салбарын эрхлэгч Доктор, Дэд Проф. Б.Сэргэлэн талархал гардуулав.

Төгсөгчдийн зүгээс дурсгал болгож хүн бүрд Төгсөгчдийн Холбооны лого бүхий хөргөгчний магнит, үзэг зэргийг бэлэглэсэнд бусад бүх оролцогчдынхоо өмнөөс баярласнаа дахин илэрхийлье!

Ч.Рэнчиндорж багштай 2015 оны төгсөгчиддөө Үргэлж анхдагч байж, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!