Эрчим хүчний сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Ч.Мангалжалав, ШУТИС-ЭХС-ийн төгсөгчид Монгол улсын эрчим хүчний сайд болон Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон явдалд баяр хүргээд Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн багш нарын оюуны бүтээл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үндсэн сурах бичгийн дээжийг дурсгав.
Уулзалтын явцад эрчим хүчний салбарын инженерүүдийг бэлтгэж байгаа өнөөгийн байдал, хэтийн зорилт, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтны хүний нөөцийг нэмэгдүүлэхэд Эрчим хүчний сургуулийн гүйцэтгэх үүрэг, Эрчим хүчний яам болон сургууль хоорондын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг харилцан тохирч, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ойрын хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуульд ажиллан, Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн багш, судлаачид оюутан залуучуудад зориулсан салбарын бодлого, түүний хэрэгжилтийн талаарх лекц, ярилцлагад оролцохоо илэрхийлэв.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY