ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад чиглэсэн мэргэжил сурталчлах “Мөрөөдлийн боловсрол” нээлттэй
аяныг зохион байгуулсан ажлын тайлан
ШУТИС-ийн ОХОНХ проректор Т.Намнангийн 2015 оны 03-р сарын 12-ны өдөр батласан ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад чиглэсэн “Мөрөөдлийн боловсрол” нээлттэй аяны удирдамжийн дагуу 2015 оны 03-р сарын 18-ны хүртэл Оюутны хөгжил, үйлчилгээний алба болоод бүрэлдэхүүн сургуулиудын багш нартай хамтран зохион байгууллаа.
Уг ажлыг зохион байгуулахдаа сурагчдыг 5 хэсэгт хуваан нэгэн зэрэг бүрэлдэхүүн сургуулиудтай танилцуулаад цаашид тойрон аялах маягаар нэгээс нөгөөд Оюутны зөвлөлийн оюутнуудын тусламжтайгаар газарчлуулан дараагийн сургуульд хүргэн өгөх байдлаар үзүүлж танилцуулав.
ЭХС-ийн хувьд Дулааны инженерийн салбарын ахлах багш А.Түмэнбаяр сургуулийн ерөнхий танилцуулгыг хийсэн бөгөөд мөн өөрийн салбарын 2-418 тоот өрөөний ДЦС-ын симулятор лаборатор, 417 тоот өрөөний ДЦС-ын түлш, усны лаборатор, Цахилгааны инженерийн салбарын ахлах багш Ц.Батчимэг 414.210.312 тоот өрөөний Цахилгаан техникийн онолын лаборатор, Цахилгаан техникийн салбарын багш Тайванбаатар 518 тоот өрөөний Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Программчлагдах логик контроллёрын лаборатор ба 519 тоот өрөөний Цахилгаан системийн автоматжуулалт, Реле хамгаалалт, Элементийн баазын лабораторуудыг үзүүлж танилцуулан салбар бүрийн танилцуулгыг ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болсон сурагчдад тараан өгсөн.
Дулааны инженерийн салбарын ахлах багш А.Түмэнбаяр ЭХС-ийн цахим
танилцуулгыг хийж байгаа нь
Цахилгааны инженерийн салбарын ахлах багш Ц.Батчимэг мэргэжил суртчилж,
танилцуулга тарааж, элсэлтийн бэлтгэл ажил хийж байна
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY