"ИЭК - Монгол" ХХК -ийн нэрэмжит
"ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
2019-2020"
"ИЭК - Монгол" ХХК -ийн нэрэмжит "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019-2020" -ийн шагнал гардуулах үйл ажиллагаа 2019 оны 11 сарын 5-ны өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд болов. "ИЭК - Монгол" ХХК нь 2019 оны 4 сард өөрийн нэрэмжит “Цахилгаан хангамж-2019” олимпиадыг ШУТИС-ЭХС-тэй хамтран амжилттай зохион байгуулсан юм.
Тус компаниас зарласан энэхүү сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС -ийн Эрчим хүчний сургууль, Геологи уул уурхайн сургууль, Механик тээврийн сургууль, мөн Техник технологийн дээд сургууль, Этүгэн их сургуулиудаас Цахилгаан эрчим хүчний чиглэлээр суралцаж буй III, IV дамжааны нийт 34 оюутан оролцож шаардлагад нийцсэн материалыг ирүүлсэн байна.
Амжилттай оролцож шалгарсан ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 4-р курсын оюутан С.Гончигсүрэн, ШУТИС -ийн Эрчим хүчний сургууль 4-р курсын оюутан Б.Төгөлдөр, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 4-р курсын оюутан Н.Анхзул нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Амжилттай оролцож тэргүүн байранд шалгарсан С.Гончигсүрэн өөрийн бичсэн эсээг оюутнууддаа уншиж танилцуулав. Мөн тус компаны хамт олны зүгээс тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн оюутан бүрт өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ бэлэглэсэн нь өвөрмөц бөгөөд оюутнуудад маш их таалагдсан юм. Мөн цаашдаа энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна хэмээн “ИЭК-Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Отгондорж хэллээ.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY