ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2019.11.18 - 2019.12.18-ны хооронд зохион байгуулна.
Хуулийн дагуу үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон эрчим хүчний хэрэглээ, зардлаа бууруулах, менежментээ сайжруулах сонирхол бүхий байгууллагуудын төлөөллийг энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.
Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг ШУТИС-ЭХС сургуульд ирүүлнэ үү. Үүнд:
Өргөдөл болон холбогдох материалыг 2019 оны 11 сарын 15-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09 -17 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн II байрны 616 тоотод хүлээн авна.
Нэг удаагийн сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдах тул Та даруй бүртгүүлээрэй. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан Г.Алтансувд (99131650, suvdaa@must.edu.mn)-аас авна уу.
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам болон бусад мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны http://ecc.erc.gov.mn/mn/ вэб хуудаснаас авах боломжтой.
IEASTE
Research joint project: MJEED- Mongolian Japanese Engineering Education Development
Students from electrical power supply program visits the factory of “GOYO CASHMERE LLC” which is one of the leading cashmere producers.
Opening of CDIO workshop
Printed a new books at 2017