Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт явуулах тухай
ЭХЯ, ШУТИС-Эрчим хүчний сургуулийн хамтран зохион байгуулдаг эрчим хүчний салбарын инженерүүдэд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох сургалт 2019 оны 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 15-ныг дуустал явагдах тул байгууллагаасаа сургалтанд хамрагдах хүсэлтэй инженерүүдээ бүртгүүлнэ үү.
Бүртгэл: 2019 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 23-ныг дуустал ШУТИС-ЭХС-ийн хичээлийн байрны II-616 тоот өрөөнд явагдана. Заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд материал хүлээн авахгүй.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс зэрэг олгох журамд заасан болзолуудыг хангасан байхаас гадна дараах материалуудыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
Зөвлөх болон мэргэшсэн инженерийн гэрчилгээний хугацаа дуусаж сунгуулах хүсэлтэй байгаа инженерүүд зэрэг авснаас хойш гүйцэтгэсэн ажлын тайлангаа 2019 оны 11 дүгээр сарын 08-ны дотор бичиж ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 99131650
Жич: Суралцах хүний тоо хязгаартай тул хүмүүсийн ирүүлсэн материалтай танилцан, ЭХЯ-тай хамтран сонгон шалгаруулалт хийнэ.
IEASTE
Research joint project: MJEED- Mongolian Japanese Engineering Education Development
Students from electrical power supply program visits the factory of “GOYO CASHMERE LLC” which is one of the leading cashmere producers.
Opening of CDIO workshop
Printed a new books at 2017