Японы Рюүкюүгийн Их Сургуулийн профессор Урасаки Наомицү ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр ажиллалаа.
“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан энерги дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн багтай хамтран ажилладаг Японы Рюүкюүгийн Их Сургуулийн профессор Урасаки Наомицү болон Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран эрчим хүчний байгууллагуудын инженер, техникийн ажилчид болон залуу багш нарт зориулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2019.09.09-09.20-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтанд оролцогчид
Баруун гар талаас: ЭХС-ийн захирал, Доктор (Ph.D), профессор Ч.Мангалжалав, Рюүкюүгийн их сургуулийн профессор Урасаки Наомицү, ЦИС-ын эрхлэгч, төслийн багийн ахлагч Доктор (Ph.D), профессор Б.Сэргэлэн, ЦИС-ын ахлах багш А.Эрдэнэ, ЭХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор (Ph.D) Г.Бэхбат
“Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн багийн ахлагч Доктор (Ph.D), дэд профессор Б.Сэргэлэн, Рюүкюүгийн их сургуулийн профессор Urasaki Naomitsu
Рюүкюүгийн их сургуулийн профессор Urasaki Naomitsu
Мэдээ бэлтгэсэн: Төслийн багийн ахлагч, ЦИС-ын эрхлэгч, (Ph.D) Б.Сэргэлэн
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY