“Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн Улсын 6-р олимпиадад амжилттай оролцлоо
Цахилгаан хангамжийн инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, багш нарын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлахад чиглэгдсэн “Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн улсын 6-р олимпиад 2019 оны 5-р сарын 03,04-нд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дах Технологийн сургууль дээр зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад Эрчим хүчний сургуулийн Цахилгааны инженерийн салбарын Цахилгаан хангамж хөтөлбөрийн оюутнууд тэргүүн байранд шалгарч, шилжин явах цом, алтан медалиудаар шагнагдлаа.
Цахилгаан хангамж хөтөлбөрийн 3-р курсын оюутан С.Гончигсүрэн хувийн дүнгээр тэргүүн байранд, Цахилгаан хангамж хөтөлбөрийн 4-р курсын оюутан М.Төвөө, Цахилгаан хангамж хөтөлбөрийн 3-р курсын оюутан Б.Жамъяансүрэн, Э.Мэргэнбаяр нар багийн дүнгээр тэргүүн байранд тус тус шалгарч, “Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн улсын 6-р олимпиадын аварга боллоо. Мэдлэг чадвараа дайчлан амжилттай оролцсон нийт оюутнууддаа хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Энэхүү олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг бэлтгэсэн бүх багш нарт болон ЭХС-ийн удирдлага хамт олонд гүн талархал илэрхийлье.
С.Гончигсүрэн
/Хувийн дүнгээр тэргүүн байр/
Б.Жамъяансүрэн, М.Төвөө, Э.Мэргэнбаяр
/Багийн дүнгээр тэргүүн байр/
ЭХС-ийн Цахилгаан хангамж хөтөлбөрийн багш, оюутнууд
ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Цахилгааны инженерийн салбарын эрхлэгч Б.Сэргэлэн нар албан ёсоор баяр хүргэн хүлээн авч уулзлаа.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY