Ахисан түвшний CDIO санаачлага, арга зүйг хэрэгжүүлэх “Мастер багш”-ийн сургалт боллоо.
ganbii

       Ахисан түвшний CDIO санаачлага, арга зүйг хэрэгжүүлэх “Мастер багш”-ийн сургалт боллоо.

         Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд ахисан түвшний CDIO санаачлага, арга зүйг хэрэгжүүлэх “Мастер багш”-ийг бэлтгэх сургалт Монголд 2018 оны 10-р сарын 8-10-ны өдрүүд, Сингапурт 2018 оны 10-р сарын 30-ны өдрөөс 11-р сарын 2-ны өдрүүдэд болж ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, БХИС, СУИС-ийн 30 профессор багш нар хамрагдан мастер багш нар боллоо.

 

      Сургалт ахисан түвшний CDIO арга зүйг нэвтрүүлэх мастер багш нарыг бэлтгэх, зорилтот сургуулиудад CDIO санаачлагыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангахад туслах, зөвлөгөө, чиглэл өгөх зорилгын хүрээнд Сингапурын Политехникийн Үйлдвэрлэл 4.0 лаборатори, Цахилгаан & Электроникийн инженерийн сургууль, Сингапурын далайн академи, Химийн болон Амьдралын ШУ-ны сургуулийн Парфум, косметикийн төв, Цахим дайны аюулгүйн төв, Ахьсан түвшний үйлдвэрийн төвүүдтэй танилцан сургалтын орчин, сургахуйн арга зүй судлалаа.

 

Сургалтын тухай дараахь видеоноос үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=NI2nl1S2otU  

ЦТС-ын дэд проф. док. Б.Загдхорол