МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН ОНОЛ-ПРАКТИКИЙН
XIII ДАХЬ УДААГИЙН СЕМИНАРЫН УДИРДАМЖ
Нэг . Зорилго
Эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, ойрын ба ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход Монгол, Японы судлаач, эрдэмтэд, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэх, харилцан туршлага солилцох, цаашид хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх боломжийг нээх зорилгоор ШУТИС-ЭХС нь энэхүү онол-практикийн семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Хоёр. Агуулга
Монгол-Японы хамтарсан онол практикийн 2018 оны семинар ШУТИС байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан ажлын хүрээнд “ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИУД БА ЦАХИЛГААН СОРОНЗОН НИЙЦЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” сэдвийн дор Монгол улсад зохион байгуулагдаж байна. Семинарт тавигдах илтгэлүүд нь Япон, Монголын судлаачдын судалгааны ажлын үр дүнгийн танилцуулга, үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл болон тоног төхөөрөмжийн ашиглалтын насыг уртасгах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар хийсэн шинэ бүтээл, оновчтой санал санаачлага, эрчим хүчний систем дэх цахилгаан соронзон нийцлийн зарим асуудлуудыг хөндсөн сэдвүүдийг хамарсан байна. Семинарын үйл ажиллагаа англи хэл дээр явагдана.
Гурав. Илтгэлд тавигдах шаардлага
Семинарт ирүүлэх илтгэлүүдийн бүрэн эх нь англи хэлээр бичигдсэн байх ба олон улсын IEEE-ээс гаргасан өгүүллийн загварын дагуу байна.
Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны материал, арга зүй, үр
дүн (график, зураг, хүснэгт), дүгнэлт, ашигласан ном зохиол оролцуулан 5 нүүрнээс хэтрэхгүй байна.
Илтгэлүүд хэт онолын эсвэл ерөнхийлсэн байдлаас зайлсхийсэн байх шаардлагатай. Илтгэлүүдийг “POWER POINT” дээр бэлтгэж илтгэнэ.
Дөрөв. Зохион байгуулалт.
IEASTE
Research joint project: MJEED- Mongolian Japanese Engineering Education Development
Students from electrical power supply program visits the factory of “GOYO CASHMERE LLC” which is one of the leading cashmere producers.
Opening of CDIO workshop
Printed a new books at 2017